Уушгины сүрьеэ

Хүн төрөлхтөн энэ өвчнийг мэддэг болоод олон мянган жил болж байгаа. Наад захын жишээ татахад л нийтийн тооллоос өмнөх 2 мянган жилийн тэртээ эртний Вавилон хотноо эрэгтэйчүүдэд сүрьеэтэй эхнэрээс салахыг зөвшөөрсөн хууль гаргасан байсан нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. ерөнхий Сүрьеэ янз бүрийн эрхтэн, тэдгээрийн дотор уушгинд гол төлөв нэг ба түүнээс олон тооны үрэвслийн голомт үүсгэдэгг халдварт өвчин юм. 1882 онд Роберт Кох гэгч германы эрдэмтэн нь сүрьеэгийн халдвар үүсгэгчийг анх нээжээ. Иймд сүрьеэгийн халдвар үүсгэгчийг “кохын савханцар“ гэж нэрлэх болсон юм. Кохын савханцар нь газарт, цасанд, спиртэнд, хүчил ба шүлтэнд тэсвэртэйгээрээ бусад нян, бактериудаас ялгаатай юм. Зөвхөн өндөр температур, нарны шууд туяа ба хлор агуулсан бодисонд үхдэг байна. Одоо дэлхий дээр сүрьеэ өвчтэй 20 сая хүн байна. Үүний нэг хүн нь жилд 100 хүнийг халдварлуулж, тэдгээрээс 10 нь өвчилж байна. Шалтгаан Сүрьеэгээр өвдөхөд дан ганц сүрьеэгийн микобактери хангалтгүй гэж үздэг. Жишээлэхэд, зарим хүний дархлалын систем хүчтэй байдаг тул өвчин үүсгэгчийг устгачихдаг. Нөгөө хэсэг хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгчийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь сулравал “зүүрмэглэж байсан” Кохын савханцар идэвхтэй үржиж, өвчнийг үүсгэнэ. Иймд сүрьеэгийн бактерийн халдвар авсан 100 хүний ердөө тав нь л шууд өвчилдөг. Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс: • Нийгэм болон байгаль орчны эрүүл ахуйн таагүй байдал • Хангалтгүй хооллолт • Архи хэрэглэх, тамхи татах, мансуурах • Дархлал сулрах • Стресс • Дагалдах өвчнүүдтэй байх (чихрийн шижин, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин, уушгины өвчин). • Өвчтэй хүнээс сүрьеэгийн халдвар авах амархан. Өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний Кохын савханцар тархаж байдаг. Ховор тохиолдолд сүрьеэ өвчтэй амьтны сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхэд халдварладаг байна. явц Кохын савханцар хүний бие махбодод ороод дархлалын системийн өөрчлөлтийг үүсгэдэг. Түүнээс гадна уушги ба тунгалагын зангилаанд орж үрэвслийн жижиг голомтыг үүсгэнэ. Цаг хугацаа өнгөрөхөд энэ голомт нь эдгэрч, шохойжиж, эсвэл сорвиждог. Гэвч голомт үүсгэсэн бактерүүд тэр болгон үхдэггүй бөгөөд “унтаа” байдалд ордог. Ийм байдалд орсон бичилбактери нь таатай нөхцөл бүрдмэгц “нойрноос сэрж”, давтан үрэвсэл үүсгэн, ужгирсан голомтын ханыг сэтлэн бүрхүүлээсээ гарна. Сүрьеэгийн идэвхтэй хэлбэрийн үед Кохын савханцар өвчтний уушгинд хурдан үржиж, хүний эсээр хооллон бие махбодыг өөрийн амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнээр хордуулдаг. Цус ба тунгалагаар бүх бие махбодоор тархана. Ингэж хоёрдогч сүрьеэ үүснэ. Зарим тохиолдолд гаднаас давтан халдвар авдаг. Сүрьеэ хүний нүд, яс, арьс, шээс бэлгийн зам, гэдэс гэх мэт янз бүрийн эрхтэнүүдийг гэмтээдэг. Тэдгээрийг уушгины бус үрьеэ гэж нэрлэнэ. Гэвч уушгины сүреэ хамгийн их буюу нийт өвлөлчийн 83-88% нь тааралддаг. шинж тэмдэг Уушгины сүрьеэгийн үндсэн шинж тэмдэг дараах байдлаар илэрнэ, үүнд: • Бие сульдах, амархан ядардаг болох • Хооллох дур багасах, богино хугацаанд 5-10 кг турах • Шөнөөр хөлрөх • Биеийн хүчний ажил хийхэд амьсгаадах • Тогтмол 37-37,5 хүртэл халуурах • Ханиалгах, цустай цэр гарах • Нүдний харц гялалзсан болох Серьеэгийн явц ба эдгэрэл нь хүний дархлалын ерөнхий байдлаас ихээхэн хамаардаг. Оношлогоо Халдвар авсан хүн бүр шууд өвчдилдөггүй тухай дээр өгүүлсэн. Иймд халдвар авсан хүн нь ихэвчлэн нян тээгч болно. Нян тээгч эсэхийг зөвхөн Мантугын сорилын тусламжтайгаар илрүүлнэ. Дээр дурдсан шинжүүдээс нэг нь 3 долоо хоногоос дээш хугацаагаар ажиглагдвал сүрьеэгийн эмчид очиж үзүүлж, тусгай шинжилгээ өгнө. Энд, цэрний шинжилгээ, уушгины рентген хийлгэнэ. Цэрэнд Кохын савханцрыг илрүүлсний дараа эмчилгээг зөв хийхийн тулд өсгөврөөс эмийн мэдрэг чанарын шинжилгээг хийнэ. Эмчилгээ Сүрьеэ нь бүрэн эдгэрэх боломжтой өвчин. Гол нь зөв эмчлэх хэрэгтэй. Эмчилгээг сүрьеэгийн эсрэг хэд хэдэн эмээр нэг зэрэг тасралтгүй хийнэ. 4-5 эмийг өдөр бүр 6 сарын турш уух бөгөөд эдгээр нь Кохын савханцарт янз бүрээр үйлчлж байж сая устгана. Дан ганц сүрьеэгийн эсрэг эмэн эмчилгээ нь эмчлэх чадварын хувьд дутагдалтай. Өвчтөнд нөхөн сэргээх эмчилгээ, амьсгалын гимнастик, дархлал сайжруулах эмийн бэлдмэл хэрэглэнэ. Буруу эмчилснээс болж өвчний хөнгөн эмчлэгдэхээр хэлбэр нь эмчлэхэд төвөгтэй эмэнд тэсвэртэй сүрьеэд шилжиж аюултай. Мэс заслын эмчилгээг сүрьеэ ужгирсан үед хийх бөгөөд уушигны хэсгийг нь авдаг. Эмчлэхгүй бол идэвхтэй хэлбэрийн сүрьеэгийн үед нас баралт нэгээс хоёр жилийн дотор 50% хүртэл байна. Үлдсэн 50% нь архаг хэлбэрт шилжинэ. Архаг хэлбэрийн сүрьеэтэй хүмүүс удаан жил амьдарч, микобактери ялгаруулж, орчин тойрноо халдварлуулсаар байдаг. Урьдчилан сэргийлэлт Идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн орчин тойрноо халдварлуулахгүйн тулд тодорхой зааврыг баримтлах хэрэгтэй, үүнд: • Ханиах үедээ буруу харах, эсвэл амаа алчуураар таглах, • Хэрэглэсний дараа цаасан алчуураа шатаах, • Тусгаар сав суулгатай байх, түүнийг өөр хүнд хэрэглэхгүй байх Халдваргүйжүүлэх зорилгоор хлор агуулсан уусмалыг хэрэглэнэ. Халдваргүйжүүлэх сайн бөгөөд энгийн арга бол бүтээлгэ, ноосон, нэхмэл, хөвөнгөөр хийсэн бүтээлгэ эд зүйлсийг нарны туяанд тавих, салхилуулах юм. Бактери нарны шууд тусгалд 5 минут болоход үхдэг. ерөнхий Уушги хийгээр тэлэгдэх өвчин буюу эмфизема гэдэг нь уушгины эдийн хөдөлгөөнт чадвар буурч, агаараар дүүрэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл амьсгаа гаргасны дараа уушгинд зохих хэмжээнээсээ хавьгүй их агаар үлддэг. Ихэвчлэн уушиг ингэж бүхэлдээ гэмтдэг бөгөөд үүнийг тархмал тэлэгдэлт гэнэ. Заримдаа уушигны хийгээр дүүрч тэлэгдсэн хэсгүүд нь уушигны хэвийн эдтэй зэрэгцсэн байдаг. Ийм хэсгийг булл гэх ба тэлэгдэлтийг буллезон буюу цэлцрүүт тэлэгдэлт гэж нэрлэдэг. шалтгаан Өвчний үндсэн шалтгаан нь гуурсан хоолойн архаг үрэвсэл юм. Харин цэлцрүүтэн тэлэгдэхийн гол шалтгаан нь удамшлын хүчин зүйл болон уушгины сүрьеэ зэрэг бусад өвчин байдаг. Эдгээрээс гадна тамхи татах, бохирдсон агаар зэрэг нь энэ өвчнийг үүсэхэд ихээхэн нөлөөлдөг. явц Удаан хугацаанд явагдсан үрэвсэлт өвчний улмаас уушигны эд нь амьсгалыг даган эрчимтэй тэлж, агших чадвараа алдаж, улмаар сунаж тэлэгдэснээр, түүнд агуулагдах агаарын хэмжээ ихсэнэ. Ийм илүүдэл агаар нь амьсгалд оролцохгүй ба тэлэгдсэн уушигны эд бүрэн ажиллаж чаддаггүй. Уушиг хийгээр тэлэгдэх өвчний үед амьсгаадах, ханиалгах, хүчил төрөгчийн дутагдлаас болж арьс хөхрөх зэрэг шинж илэрнэ. Амьсгаадалт нь анхандаа биеийн ачаалал авах, өвлийн улиралд илэрдэг байснаа хүндэрч, өчүүхэн төдий ачаалал авахад илэрдэг болсноо тайван үед ч амьсгааддаг болно. Хэрэв өвчний шалтгаан удамшлынх бол амьсгаадалт залуу насанд илэрнэ. Уушиг хийгээр тэлэгдэх өвчнийг эмчлэхгүй бол өвчин даамжирч, амьсгал, зүрх судасны системийн үйл ажиллагааны алдагдалд хүргэнэ. Цэлцэгнүүрт тэлэгдэлт нь шинж тэмдэггүй явагддаг ч цэврүү нь задарч цээжний хөндийд хий хуралдах гэсэн аминд хүрэх аюултай байдлаар хурцадах аюултай. Энэ үед яаралтай мэс засал хийдэг. Оношлогоо Уушги хийгээр тэлэгдэх өвчнйиг оношлохдоо үзлэгээс гадна дараах шинжилгээг хийдэг, үүнд: • Уушгины рентген шинжилгээ хийж, уушгины эдийн дүүргэлт ба агааржилт ихэссэн эсэхийг тодорхойлно. • Уушгины компьютерийн томографи хийж, цэлцлрүүний байрлалыг тодорхойлно. • Гадаад амьсгалын үйл ажиллагааг шинжлэн уушгины үйл ажиллагааны алдагдлын зэргийг тогтооно. Эмчилгээ Уушги хийгээр тэлэгдэх өвчний үндсэн эмчилгээ нь хүчилтөрөгч эмчилгээ ба амьсгалын гимнастик юм. Энэ аргуудыг амьсгал ба зүрх судасны системийн өвчний үйл ажиллагааны алдагдлын хөгжлийг зогсооход ашигладаг. Цэлцрүүт тэлэгдэлтийн үед мэс засал хийж цэлцрүүг авна. Ийм хагалгааг цээжний хөндийг нээх сонгодог арга, эсвэл цээжний хөндийд оруулсан тусгай дурангийн тусламжтайгаар хийдэг. Дурангаар авах нь хагалгааны дараа сэргэх хугацаа бага, цээжний хэсэгт том сорви үүсгэдэггүй давуу талтай. Цаг хугацаанд нь хийгдсэн хагалгаа нь цэлцрүүг хагарснаас болж үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлж чаддаг. Хэрэв уушиг хийгээр тэлэгдэх өвчний шалтгаан нь гуурсан хоолойн архаг үрэвсэл буюу бронхит бол үрэвслийг хурцдахаас сэргийлсэн эмчилгээ хийнэ. Би таны уушиг байна Ням, 2007оны 12 сарын 23 Юуны өмнө та арагшаа налан нуруугаа тэнийлгэ, би ч уужим “амьсгалж” ахиухан агаараар биеэ дүүргэе. Миний бие хэр их агаар авбал таны бие төдий чинээ хурдан ажиллах учраас хэлэх үгийг минь ч сайн ойлгоно гэсэн үг. Үүнд чинь чи ямар хамаатай юм бэ гэв үү? Хамаагүй байж болох уу даа! Тэгж яривал биеийн тань бүх эд эрхтэнд хамаатай шүү. Уураг тархи ажиллахын тулд сахар хэрэгтэй, уг сахарыг задалж мэдрэлийн эсүүдийг энергиэр хангахын тулд хүчилтөрөгч (О2) шаардлагатай. Харин тэр хүчилтөрөгчийг агаараас авч цусанд дамжуулдаг эрхтэн бол “УУШГИ” би бөгөөд өнөөдөр танд өөрийгөө танилцуулъя гэж бодсон юм. Би хавирга, булчингаар хүрээлэгдсэн цээжний хөндийд баруун зүүн хоёр хэсэгтэй агаарын уут шиг эрхтэн юм. Би дээд талаараа мөгөөрсөн хоолойгоор амны хөндийн залгиур хэсэгтэй холбогдож, доод хэсгээрээ булчинлаг хаалт болох өрцөөр хоол боловсруулах системээс тусгаарлагдана. Анхныхаа амьсгалыг таныг энэ дэлхийд мэндлэх үед авч эхэлсэн тэр цагаас хойш одоог хүртэл би нэгээхэн ч хором амарсангүй. Унтаж байхад тань хүртэл хэрэгцээт хүчилтөрөгчийг таслахгүйн тулд тархины арын хэсэгт байрладаг амьсгалын төвөөс дамжуулсан автомат зааврын дагуу ажилласаар л байдаг. Хамгийн сайн хамтрагч маань дотнын анд зүрх юм. Тэр надаас ч өмнө таныг эхийн хэвлийд бүрэлдэж эхэлж байхад тань ажиллаж эхэлсэн бөгөөд харин би тэр үед бүрэн төгс бүрэлдэж амжаагүй байсан билээ. Та эхийн хэвлийд байхдаа хүчилтөрөгч, тэжээлийн бодис зэргийг эхийнхээ цусаар дамжуулан авдаг байсан болохоор надад агшиж тэлж ажиллах шаардлага гардаггүй байв. Тэгээд ч хэрэв би тийм оролдлого хийсэн бол “живэх” байсан байх. Учир нь та ээжийнхээ хэвлийд шингэн дотор сэлж байсан юм. Таныг эхээс мэндлэхэд миний анхны алхам болох эхний амьсгал нэн чухал бөгөөд хүнд үйлдэл байлаа. Учир нь миний мөгөөрсөн хоолой тэр үед маш нарийхан байдаг. Хүчилтөрөгчийн солилцоог хийдэг хялгасан судас нь маш олон alveol-уудын (хамгийн нарийн мөгөөрсөн хоолой) биеийн жинтэй минь харьцуулахад их байдгаас мөгөөрсөн хоолой минь удалгүй хэвийн хэмжээндээ орно. Би анхны амьсгал авмагц чи ээжтэйгээ хамт амьсгалахаа болино. Хэрэв зүрхний энэ хавхлаг хаагдалгүй нүх үлдвэл миний хүчилтөрөгчөөр баяжуулсан цустай бохир цус (хүчилтөрөгчөөр дутмаг) холилдож улмаар хүүхдэд хөхрөлт бий болно. Энэ өвчний үед эд эсэд хүчилтөрөгч дутагдсанаар нүдний цагаан болон арьс хөхөрдөг. Мөн тамхи их татдаг хүмүүст хүчилтөрөгч дутагддаг учир царай нь хөхөрдөг. Яагаад гэвэл миний хамгийн аюултай том дайсан тамхинд агуулагдах хэдэн зуун хорт бодисуудын нэг нь болох нүүрсхүчлийн давхар исэл нь цусны гемоглобинтэй нэгдсэнээр хүчилтөрөгчийн зөөвөрлөлтөнд саад болдог. Тиймээс тамхи татагчдын уруул бас хөхөрдөг. Тэртэй тэргүй агаарын бохирдлоос болоод ажил ихтэй байхад минь дээрээс нь тамхи татаж хүндрүүлэх ямар шаардлага байна! Бүр уур хүрмээр юм! Хүн яахаараа ийм богинохон бодолтой байдаг байна аа? Огтхон ч ойлгохгүй юм. Уул нь миний үүрэг бол өөрийгөө агаараар дүүргээд түүнийгээ хүчтэй даралтаар цусанд шахаж өгөөд, цусан дахь нүүрсхүчлийн хийг гадагшлуулах юм. Харин аз болоход агаарын энэ их бохирдлоос өөрийгөө хамгаалах даатгалын систем надад байгаа л даа. Тийм ч болоод би өнөөдрийг хүртэл алдаж будилалгүй үүргээ биелүүлсээр байгаа билээ. Гэсэн ч байгаль дахь нийлэг хоруудийн хэмжээ ихэсч тэсвэр минь барагдаж эхэллээ. Үнэхээр надад ямар хэцүү байгааг та ойлгодог ч болоосой. Ядаж байхад минь та хамгийн багаар бодоход 4000 хорт бодис агуулсан тамхины утаагаар намайг дүүргэчих юм. Та өөрөө л мэд дээ! Хэрвээ би энэ бүхнийг үнэхээр дийлэхээ байгаад унаад өгвөл юу гээч аюул нүүрлэхийг хараарай л даа. Урьд нь би хамгийн ихээр сүрьеэ өвчинд нэрвэгддэг байлаа. Одоо харин цагийн жамыг дагаж хорт хавдар тусдаг болоод байгаа. Яасан жаахан гунигтай санагдсан уу? гэвч яалтай ч билээ дээ. Би өөрийн хүслээр хорт хавдар тусдаггүй шүү дээ. Хорт хавдар гээч энэ аймшигт өвчин хэн хэнээс ч илүү намайг хамгийн ноцтойгоор гэмтээдэг. Яагаад гэвэл мөч бүрт би агаартай харьцаж байдаг бөгөөд агаар авахаа нэг л хором зогсоовол таны амьдрал дууслаа л гэсэн үг. Тиймээс над руу ирэх агаарын цэвэр эсэхэд та анхаарах ёстой. Уг нь агаар дамжуулах мөгөөрсөн хоолой болоод түүний салбар хоолойнуудын дотор хана нь үсэн бүрхүүлт давхраагаар хучигдсан байдаг бөгөөд уг бүрхүүл нь агаарт буй тоос, нян, бактерийг шүүх үүрэгтэй. Хялгасан ширхэгүүд нь өдрийн туршид таны амьсгалсан агаарт байсан тоос зэргийг наалдуулсан шингэн салсыг бие биедээ дамжуулсаар хоолой руу шилжүүлэх ба өглөө босоод хоолойгоо цэвэрлэхдээ та цэрээ хаяснаар эднээс сална. Гэтэл нэг удаагийн соролтоор ирж буй тамхины утаа дээрх давхрааны 800-1000 эсийг устгадаг. Ингэснээр мөгөөрсөн хоолойн дотор хана үхжиж бүтэц нь өөрчлөгдөн, улмаар утаанд агуулагдах нүүрстөрөгч, хүхэр, тугалга зэрэг хорт бодисуудыг шүүж ялгаж чадахгүй болно. Яг л янданг хөөлөхгүй бол битүүрдэг шиг. Ингээд эцэст нь би архаг хуучтай юмуу аль эсвэл хорт хавдартай болно. Хайрт найз минь таныг тамхи татдаггүйг чинь би мэднэ л дээ. Гэхдээ зарим найзуудыг чинь ойлгоосой гэсэндээ л дээрх бүхнийг хайр найргүй хэлсэн юм шүү. Найз минь намайг зөвөөр ойлгоорой. Харин одоо бүтэц зохион байгуулалтынхаа талаарх нарийн нууцаа дэлгэе. Аливаа механизмын бүтэц зохион байгуулалт нь үйл ажиллагаатайгаа зохицсон байвал тэнд үр бүтээл үнэ цэнэ бий болдгийг та мэднэ. Таны биед надтай мөр зэрэгцэн ажилладаг бүх эрхтний бүтэц зохион байгуулалтын гайхамшгийг та надаас ч бас харж болно. Та амьсгал авахад надруу агаар ирэх, агаарт агуулагдах хүчилтөрөгч нь өндөр даралтаар нэвчин шингэх үзэгдэлд (диффуз) орох, цаашдаа хялгасан судасны ханаар дамжих, хамгийн сүүлд бас л надаар дамжин гадагшлах гээд энэ бүх үйл ажиллагаа цаасан дээр буусан шигээ хялбар биш юм. Хүн минутанд 13- 14 удаа амьсгалах бөгөөд тус бүрт нь дээрх үйл явц давтагддаг. Ихэнхдээ нэг их тоодоггүй амьсгал гээчийг авах үед чөлөөтэй тэлэх үүднээс бие тань уян хатан байх ёстой. Үүний зэрэгцээ миний бас нэгэн онцлог бол хамгийн бага эзэлхүүнд хамгийн том талбайд харьцах чанар юм. Таны жижигхэн цээжинд нимгэн салбан хэлбэртэй ойролцоогоор 100м² талбайг би эзэлдэг бөгөөд энэхүү амьсгалын салбангууд агаарыг хялбар нэвчүүлэхийн тулд байнга чийгтэй байх ёстой. Ийм учраас агаарын найрлагад чийг байх ёстой. Энэ амьсгалын чийглэг гадарга нь хийн нэвчилтэнд сайн нөлөөтэй ч хялгасан судас болоод гадарга хоорондын үрэлт зэрэг физикийн үзэгдэлд өртөн хоорондоо наалдах, улмаар амьсгал саатах хүндрэл гардаг. Иймд үүнээс урьдчилан сэргийлэх шингэн үгүй байсан бол салбангууд хоорондоо наалдан, нэвчин шингэх үйл явц явагдах боломжгүй болно гэсэн үг. Миний агаарын сүлжээ эгээ л явах тусам салбарлан нарийсдаг төв зам адил. Ам болон хамраар орсон агаар эхлээд 15 см урт, 2- 3 см диаметртэй мөгөөрсөн хоолойн эхэнд нийлнэ. Энд би нэгэн зүйлийг онцгойлон дурдахыг хүссэний учир гэвэл ихэнх үед та амьсгалж “мэддэггүй” юм. Үнэндээ хүн хамраараа амьсгаа аваад амаараа гаргах ёстой. Ингэхэд агаар бүлээсэн чийгшилтэй болж мөн шүүгдэж цэвэршинэ. Үүний дүнд би хамрын ханиад, амьсгалын замын элдэв өвчинд нэрвэгдэхгүй байх боломжтой. Амаараа амьсгаа авахад агаар хүйтэн, хуурай, болоод тоос нян ихтэй байдаг. Таныг бага байхад ээж аав тань хамрыг тань угааж дусаагуур хэрэглэдэг байсны ач холбогдлыг одоо ойлгов уу?Харин одоо эргээд амьсгалын замдаа очицгооё. Яг л нэг “яндан” адил ажиллаж надруу агаар авчирдаг мөгөөрсөн хоолой маань давхарлаж өрсөн 16- 20 ш мөгөөрсөн цагирагнаас тогтсон урт хоолой юм. Улаан хоолойтой зэрэгцэн орших бөгөөд түүнд ямар нэгэн хүндрэл учруулахгүйн тулд бие биендээ шүргэх хэсгийн мөгөөрс нь зөөлөн байна. Үүний дүнд хоол тэжээл залгих үед тань мөгөөрсөн хоолой таны улаан хоолойд саад болохгүй. Цагираг мөгөөрсүүдийг бүрхэн орших утаслаг булчингууд нь амьсгалах үеийн тэлэлт агшилтыг нь хариуцна.Заримдаа ханиалгаж чамайг тэвдүүлдэг л дээ би. Энэ үед би булчингуудыг хүчтэй агшааж мөгөөрсөн хоолойн диаметрийг хэвийн хэмжээнээс нь багасгаж улмаар хурдан хурдан амьсгалах хэлбэрээр надруу орж ирсэн тоос шороо болон хоол тэжээлийн жижиг хэсгүүдийг гадагшуулдаг. Тэгэхгүй бол амьсгал бөглөрч, агаарын дутагдлаас амь насаа ч алдаж болно. Гол зам болох мөгөөрсөн хоолойн дээд үзүүрт байдаг дууны хөвчийг гайхамшиг гэж хэлж болно. Над руу цэвэр агаар орж, надаас бохир агаар гарах үед тэр чичирч дуу авиа гаргаснаар хэл ярианаас эхлээд уянгалаг ая эгшгийг бүтээдгийг та мэдэх билээ. Агаар мөгөөрсөн хоолойгоор дамжин түүний төгсгөлд орших 2 салаа хоолойд шилжин цээжний баруун болон зүүн хэсэгт байгаа бидэн дээр ирнэ. Хүмүүс биднийг ихэр гэдэг ч баруун бие минь 3, зүүн бие минь 2 хэсгээс тогтдог. Үүний учир нь зүүн талд байдаг зүрхний үйл ажиллагаанд саад болохгүй гэсэндээ байгаа юм.Амьсгалын зам маань 8- 10 салаа болон салбарлаж, тэр бүр нь цаашлан 1 см хүртэлх диаметртэй нарийн жимүүд болно. Яг л уруугаа харсан мод шиг харагдана. Ингээд салаа замуудын төгсгөлд усан үзмийн хонхорцог шиг хэлбэртэй бүтцэд хүрнэ. Хонхорцогт буй “үзэмнүүд” нь амьсгалын замын эцсийн буудал болох бөгөөд энд л жинхэнэ амьдралын эхлэл оршдог. Дээрх “үзэмүүдийг” цулцан гэж нэрлэдэг ба маш нимгэн хальсан бүрхүүлтэй түүнийг хялгасан судсууд өвч бүрхсэн байдаг. Энд л хийн гол солилцоо явагддаг. Цулцанг хучсан хялгасан судсуудын нэг хэсэг нь зүрхнээс над руу бохир буюу хүчилтөрөгчөөр дутмаг цусыг авчирч, харин нөгөө хэсэг нь надаас зүрх рүү хүчилтөрөгчөөр баялаг цусыг хүргэгч судасны төгсгөлийн хэсгүүд юм. Уушги миний биеийг хамгаалагч 2 нимгэн давхраа байдаг бөгөөд нэг нь миний биед нягт наалдан оршиж нөгөө нь цээжний хөндийг үүсгэгч хавирганд наалдсан байдаг. Хоёр давхрааны хоорондын хөндийд маш нимгэн гулгамхай салст шингэн ялгарах бөгөөд амьсгалах явцад бие минь чөлөөтэй агшиж, цээжний ханатай үрэлт үүсгэхгүй байхад энэ шингэн гол үүрэгтэй. Амьгалж тэлэх үед минь цээжний хөндий ч тодорхой хэмжээнд багтаамжаа нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Өрц агшиж хоол боловруулах системийн эрхтнүүдийг доош нь шахснаар би чөлөөтэй болно. Үргэлж гадаад ертөнцтэй шууд харьцдагаас өвчин эмгэг намайг байнга заналхийлж байдаг. Ханиалгаж, цустай цэр гарах юмуу, эсвэл амьсгал авахад цээжинд өвдөлт мэдрэгдэж эхэлвэл миний биеийн байдал хэвийн бус болсны шинж бөгөөд та даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Учир нь бактери нянгууд агаарын хоолойнуудад минь байрлаад хатууруулж идээлүүлнэ. Нэн ялангуяа би харшилд маш мэдрэмтгий. Амьсгал дамжуулах хоолойнуудын дотоод хананд орших гөлгөр булчингууд нь цэцгийн тоос зэрэг гадны биетийг мэдэрч цочроход гистолин ялгарч ялгарч энэ нь булчинг өдөөж агшаадаг. Харшлын зарим өвчин цусны судсуудын идээлэх шалтгаан болдог бөгөөд хамгийн их цус агуулдаг эрхтүүдийн нэг болох надад ч нөлөөлнө. Мөгөөрсөн хоолойн булчингуудыг агшаах, харшлын эсрэг шингэн салст бодисийг гадагш ялгаруулах зорилгоор хүндээр амьсгалахад хэцүү болдог бөгөөд үүнийг та нар “багтраа өвчин” гэж нэрлэдэг. IV Зураг дээрх салст бодисын ялгарах явц болоод мөгөөрсөн хоолойд шүүгдэн хуралдахыг харууллаа.Үүнчлэн удамшлын архаг ба олдмол бронхит, болоод бусад халдварт өвчнүүдийг надтай учрах олон сорилт гэж хэлж болно.Тэр ч байтугай уурлаж бухимдахад чинь хүртэл амьсгал давчдан чамтай хамт би шаналдаг. Энэ маягаар тайлбарлаад байвал гайхамшигт бүтцийн минь тухай өгүүлэх үгс дуусахгүй. Тийм болохоор үлдсэнийг нь чамд орхиё доо. Харин ганцхан зүйлийг аминчлан хүсэхэд тамхины утаа болон амьсгал боогдуулагч хорт хийтэй газраас хол байгаарай. Цэнгэг агаарт цээж дүүрэн амьсгалж над руу цэвэр хүчилтөрөгчийг та илгээ, эрүүл саруул аз жаргалтай амьдрах эрч хүчийг ч танд би өгье.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Эрүүл, шудрага сэтгүүл зүйн төлөө хамтдаа (зочин)

minii setgel mash hangluun bna yagaad gevel bi anh banjigt iim yum bna gej zuudeljch baigaagui uchir ter bi eh OPOH doo xairtai shuu

Ану (зочин)

бидэнд хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)