Аюулгүй хоол хүнс

Энэ бол файлын html хувилбар http://www.foodsov.org/resources/article_mong_000001.pdf. Бид вэбээр дамжин өнгөрснөөр файлын html хувилбарыг G o o g l e автоматаар үүсгэдэг. Энэхүү нүүрийг тэмдэглэх болон холбохыг хүсвэл дараах холболтыг ашиглаарай: http://www.google.com/search?q=cache:jqHU61RLYdwJ:www.foodsov.org/resources/article_mong_000001.pdf+%C3%80%C3%BE%C3%B3%C3%AB%C3%A3%C2%BF%C3%A9+%C3%B5%C3%AE%C3%AE%C3%AB+%C3%B5%C2%BF%C3%AD%C3%B1&hl=mn&ct=clnk&cd=15&gl=mn Google уг цонхны зохиогчтой хамааралгүй бөгөөд мэдээллийн тухайд хариуцлага хүлээхгүй. Илэрцийг тодоор тэмдэглэв: аюулг й хоол х нс -------------------------------------------------------------------------------- Page 1 Хүнсний тусгаарбайдалСургалтын гарын авлага Хүнсний тусгаар байдлын төлөө хүмүүсийн эвсэл (PCFS), Ази, номхон далайн пестицид үйл ажиллагааны сүлжээнээс (PAN AP) бэлтгэв. -------------------------------------------------------------------------------- Page 2 IIАхлах редакторАнтонио Тухан Жр., Ази, номхон далайн судалгааны сүлжээ (APRN)ЗохиогчЖенифер дел Розарио-Малонзо ИБОН Сан (IBON Foundation)Төслийн зохицуулагч Гилберт М.СапеАзи, номхон далайн пестицид үйл ажиллагааны сүлжээний Хүнсний тусгаар байдал ба Екологийн хөдөө аж ахуйн хөтөлбөр (PAN AP)Хэвлэлийн эх, хавтасны болон бусад зураг, чимэглэл Мике СантъягоЮта Принт хэвлэв.2006 оны 3 сар, анхдугаар хэвлэл.Малайзад хэвлэн олшруулсанАзи, номхон далайн пестицид үйл ажиллагааны сүлжээ (PAN AP)Шуудангийн хайрцаг 1170, 10850 Пенанг, МалайзУтас: (604) 6570271/6560381Факс: (604) 6583960Имейл: panap@panap.netURL: www.panap.netМонгол хэл рүү орчуулсанБ. МөнхжинХянасанГ.УранцоожХүний эрх хөгжил төвөөс хэвлүүлэв.2007 оны 9 сар. Улаанбаатар хот.Шуудангийн хайрцаг: 551, Төв шуудан, Улаанбаатар 211213Утас: 325721, 319037Факс: 325721Имейл: chrd@mongolnet.mnURL: www.chrd.org.mnЭнэхүү гарын авлагыг Хүнсний тусгаар байдлын төлөөх хүмүүсийн эвслийн нэрийг ишлэсэн тохиолдолд хэнч чөлөөтэй хэрэглэж болно. Гарын авлагын агуулга, зохиомжийг сайжруулах тухай таны санал болгоныг бид талархан хүлээн авна. -------------------------------------------------------------------------------- Page 3 IIIГарчигӨмнөх үгОршилБагшид зориулсан тэмдэглэлБүлэг 1Хүнсний тусгаар байдлыг ойлгох ньБүлэг 2Хүнсний тусгаар байдал - Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрлэл, хангамжийг тодорхойлох бодлого болох ньБүлэг 3Хүмүүсийн хүнсний тусгаар байдлын төлөө бодлогод нөлөөлөх ньБүлэг 4Нөлөөллийн асуудлаарх нэмэлт лекц IVVIIVIII1142129 -------------------------------------------------------------------------------- Page 4 IVӨмнөх үгӨнөөдөр дэлхий дээр сая сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, ядуу зүдүү амьдарсаар байна. Судалгаанаас үзэхэд зөвхөн Ази тивд нийт 500 гаруй сая хүн архаг өлсгөлөнд нэрвэгдээд байгаагийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд хүүхдүүд эзэлж байна.Хүмүүсийн хүнсний тусгаар байдлын төлөө уриа дэлхий дахинаа хүчтэй дэмжлэг авлаа. Учир нь даяаршил хөдөө орон нутагт малчид, тариаланчдын хүнс үйлдвэрлэх тогтвортой үйл ажиллагаанд цохилт өгч улмаар улс үндэстний хүнсний тусгаар байдалд шууд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс хүнсний тусгаар байдлын төлөөх тэмцэлд дэлхийн олон орны тариаланчдын хөдөлгөөн нэгдсэн. Энэхүү тэмцлийг дэмжин PAN AP Азийн бусад ТББ-д, нийгмийн хөдөлгөөнүүдтэй хамтран хүнсний тусгаар байдлыг хангах тодорхой бодлогын зөвлөмжийг боловсруулахад тэргүүн эгнээнд ажиллаж байна. Бидний гол зорилго нь хүнсний тусгаар байдлыг тогтоон, өлсгөлөнг арилгах хүмүүсийн тэмцлийг чадавхижуулахад оршино.Хэдийгээр хүнсний тусгаар байдлын тухай бичиж, хэвлүүлсэн материал багагүй боловч энэхүү гарын авлага нь энэ чухал асуудлаарх хэвлэлийн эх сурвалжийг улам баяжуулахад нэмэр болох нь дамжиггүй. Хүнсний тусгаар байдлыг тогтоох их үйлсэд манлайлагчдын нэг нь Хүнсний тусгаар байдлын төлөөх хүмүүсийн эвсэл (PCFS) бөгөөд түүнийг байрандаа байрлуулан дэмжин ажилладагтаа Ази, номхон далайн пестицид үйл ажиллагааны сүлжээ (PAN AP) их бахархдаг. Энэхүү эвслийн олон жилийн ажлын үр дүн нь энэ гарын авлага юм. Энэ гарын авлагын өмнө олон цуврал семинар, стратегийн уулзалт, бага хурал, мэтгэлцээнийг эвслээс гишүүн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, үр дүнг хэвлүүлсэн. -------------------------------------------------------------------------------- Page 5 VҮүний нэг Хүнсний тусгаар байдлын асуудлаар сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг APRN, PAN AP, PCFS нар 2004 оны 9 сард Энэтхэгийн Колката мужид зохион байгуулсан. Сургалтыг зохион байгуулахад Энэтхэгийн Хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжих хүрээлэнг -Institute for Motivating Self Employ-ment түшиглэсэн бөгөөд сургалтанд хүнсний тусгаар байдлын асуудлаар янз бүрийн арга замаар ажилладаг Ази тивийн иргэний хөдөлгөөнүүд, ТББ-дын олон манлайлагчид оролцсон. Гарын авлагын төслийг энэхүү сургалтанд зориулан тусгайлан бэлтгэж гурван өдөр үргэлжилсэн сургалтаар оролцогчдод танилцуулсан ба үүний явцад өрнөсөн арвин ярилцлага, мэтгэлцээнийг тэмдэглэн гарын авлагыг бэлтгэх анхдагч эх сурвалж болгон ашигласан. Тэдний санал, зөвлөмж нь гарын авлагыг эцэслэн боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.Сургалтын гарын авлагыг бэлтгэн, танилцуулах багт Антонио Тухан Жр. (APRN), Гилберт Сапе (PAN AP), Марлоу Абая (APRN) нар оролцсон ба тэмдэглэлийг Катрин Манга (IBON) хийж гүйцэтгэсэн. Улмаар PCFS гарын авлагыг IBON –оор дамжуулан үргэлжлүүлэн боловсруулж энэхүү товхимол болгон хүргүүлж байна. Энэхүү гарын авлага нь хүнсний тусгаар байдлын тухай үзэл санааг олон нийтэд хүргэх, түүнийг хэрэгжүүлэхэд олон нийтийг дайчлах, энэ асуудлаарх дүн шинжилгээ, маргаан, мэтгэлцээнийг улам үр дүнтэй болгоход туслана гэж найдаж байна. PCFS цаашид энэ сургалтыг зохион байгуулах зорилготой ажиллаж байгаа бөгөөд үүндээ үндэслэн энэхүү гарын авлагыг улам сайжруулах болно гэдэгт бид итгэл дүүрэн байна. Сарожени РенгамАзи, номхон далайн пестицид үйл ажиллагааны сүлжээний (PAN AP)гүйцэтгэх захирал -------------------------------------------------------------------------------- Page 6 VI -------------------------------------------------------------------------------- Page 7 VIIОршил“Хүнсний тусгаар байдал” гэдэг ойлголт нь “даяаршил” гэдэг ойлголттой нэгэн адил янз бүрийн хүмүүст янз бүрийн утга агуулгыг тээдэг.Иймээс хүнсний тусгаар байдлын /ХТБ/ төлөө тэмцэгчид энэ ойлголтын нарийн нийлмэл утга учрыг гүнзгий ойлгож будлихгүй байх нь их чухал.Харин ч тэд бодлогод нөлөөлөх замаар ХТБ-ыг баталгаажуулах чадвартай байх стой бөгөөд ялангуяа түгээмэл ажиглагдах болсон жижиг хүнс үйлдвэрлэгчдийг шилжуүүлэн суурьшуулах зэргээс газраа, үйлдвэрлэлийн хэрэгслээ хянах хяналтаа алдан өлсгөлөн, ядууралд нэрвэгдэх үед тэдний энэ чадавхи үлэмж их шаардагддаг. ХТБ-ын ойлголтыг бодлогод нөлөөлөх үзэл баримтлал болгон өргөнөөр хүлээн авсан ч түүнийг цэгцлэх шаардлага хэвээр байна. Гэхдээ ийнхүү өргөнөөр хүлээн авч байгаа нь түүний даяаршилд барих хариу бодлого болгон хэрэгжүүлэх давуу тал аль хэдийнээ болжээ. ХТБ-ын үзэл баримтлалыг хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хүрээ болтол нөлөөлөх үйл ажиллагаа хийх хүмүүсийг чадваржуулах, түүнчлэн энэ үйл хэрэгт олон нийтийн дэмжлэгийг авахын тулд энэхүү үзэл баримтлалын утга агуулга, хэрэгцээ шаардлага, түүнд хэрхэн хүрэхийг ойлгох, тодорхой болгох шаардлага байна. -------------------------------------------------------------------------------- Page 8 VIIIБагшид зориулсан тэмдэглэлГарын авлагыг ашиглах нь Сургалтыг бүтэн хоёр өдрийн турш хийхээр төлөвлөнө. ХТБ-тай холбоотой асуудал дэлхийн аль ч оронд байдаг тул сургалтыг тухайн улс, орон нутгийн өвөрмөц асуудалд зохицуулан явуулна. Сургалтанд голчлон хүнс, газар тариалантай холбоотой асуудлаар ажилладаг, сургалтын дараа ХТБ-ыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хүмүүсийг хамруулахыг зорих нь чухал юм. Сургалтанд оролцогчид нь янз бүрийн үзэл баримтлал, асуудлыг ойлгох, хэлэлцүүлэгт бүрэн оролцож чадах боловсролын түвшин, ажил, амьдралын туршлагатай байх шаардлагатай.Гарын авлага нь ХТБ—ийг хэрэгжүүлэх стратегийг таниулах, түүний үзэл баримтлал, асуудлыг ойлгуулах, бодлогын хэрэгжилтийг шинжлэх чадвар суулгах зорилготой. Гарын авлагыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал, хүний эрх, даяаршил болон түүний хэрэгсэл (Олон улсын санхүүгийн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага г.м.), ХТБ-ын тухай (зарим нэг) мэдлэг, туршлагатай сургагчид тус болох зорилготой боловсруулсан. Тийм учраас гарын авлагын бүлэг бүр нь сургалтыг аль болох өргөн оролцоотой, үндэсний болон орон нутгийн нөхцөл, онцлог, өвөрмөц байдлыг анхааран зохион байгуулахад чиглэгдсэн. -------------------------------------------------------------------------------- Page 9 1Сургалтын агуулга -------------------------------------------------------------------------------- Page 10 2Бүлэг 1Хүнсний тусгаар байдлыг ойлгох ньЗорилтууд:1. ХБТ болон түүнтэй холбоотой үзэл баримтлалыг тайлбарлах 2. Орчин үед хүнс, хөдөө аж ахуйд тулгамдсан чухал асуудлуудыг тоймлох 3. Даяаршлын үед ХБТ-ыг баталгаажуулахын чухлыг ойлгуулах Хугацаа: 3 цаг I. Хүнсний тусгаар байдал гэж юу вэ?НҮБ-ын Хүнсний эрхийн Тусгай илтгэгчийн 2004 оны 2 сард НҮБ-ын Хүний эрхийн комисст тавьсан илтгэлд ХТБ-ыг тухайн улс үндэстэн, орон нутаг, хүмүүсийн хүнс, хөдөө аж ахуйтай холбоотой үйлдвэрлэл, түүний бодлогоо нийгэм, эдийн засаг, соёл, байгаль орчиныхоо өвөрмөц онцлогт тохируулан өөрсдөө тодорхойлох эрх гэжээ.Мөн La Via Campesina хэмээх байгууллага ХТБ-ыг хүмүүс, тэдний улс үндэстэн, холбооны засаг төр хөдөө аж ахуй, хүнсний бодлогоо өөрсдөө тодорхойлж үндэсний зах зээлээ бусад орны бүтээгдэхүүнээр дүүргэхгүй байх эрх гэж тодорхойлдог. -------------------------------------------------------------------------------- Page 11 3ХТБ гэдэг ойлголт нь хүнсний аюулгүй байдал хэмээх зөвхөн хангалттай хэмжээний эрүүл хүнсээр хангахыг баталгаажуулах төдийд хязгаарлагддаг чухам ямар хүнс, хаана, ямар хэмжээгээр үйлдвэрлэгддэг тухай анхаардаггүй нийтлэг ойлголтоос илүү өргөн хүрээтэй. ХТБ гэдэг нь хүнсний эрхийг өргөн хэмжээнд тайлбарладаг тул энэ эрхийн зөрчлөөс хальж хүнс үйлдвэрлэх эрхийн хүрээнд асуудлыг авч үздэг. ХТБ гэдэг нь хүмүүс, нутгийн хамт олон, улс үндэстний хүнсний эрх, хүнсээ үйлдвэрлэх эрхээ хэрэгжүүлэх, баталгаажуулахын төлөө тэдний хүнсний үйлдвэрлэлийг худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого болон бусад арга замаар устгаж буй компани, корпорацитай тэмцэх эрх чөлөө, эрх мэдэл нь юм. ХТБ нь хүмүүсийн хүнсний эрхийг баталгаажуулдаг. Дэлхийн ХХААБ-ын тодорхойлсноор хүнсний эрх гэдэг нь шууд буюу худалдан авах замаар соёл уламжлалд нь нийцсэн, бие бялдар, оюун санааны хэрэгцээг хангасан айх аюулгүй хүн соор амьдрах бололцоо олгосон, чанар, хэмжээний хувьд хангалттай хүнсийг тогтмол, чөлөөтэй хэрэглэх боломжтой байхыг хэлнэ. Гэтэл өлсгөлөн, хүнсний эрхийн тод зөрчил, нэмэгдсээр, гүнзгийрсээр байна. Энэтхэг улс тэжээлийн дутагдалд орсон хамгийн олон иргэнтэй хамгийн том гүрэн гэдгээрээ тэргүүлж, Хятад улс удаалж байна. Мөн дэлхийд тэжээлийн дутагдалд орсон нийт хүмүүсийн 60 орчим хувийг Ази, номхон далайн орнууд эзэлж байгаа бол 24 хувиар Африкийн сахари, 6 хувиар Латин Америк, Карибийн тэнгисийн орнууд араас нь жагсаж байгаа юм (Зураг). Жил бүр дунджаар дэлхийн 5,4 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсийн эгнээнд шинээр элсдэг бол 36 сая хүн өлсгөлөн болон, тэжээлийн дутагдлаас үүссэн шууд болон шууд бус эмгэгээр хорвоог орхидог байна. Иймээс өлсгөлөн, хүнсний хангамжийг шийдвэрлэх зорилгоор НҮБ ХХААБ-аар дамжуулан “хүнсний аюулгүй байдал” гэдэг нэр томъёог санаачилсан. Тэр нь бүх хүмүүс хэзээ ч тэжээллэг чанар, тоо хэмжээ, төрөл янзаараа зохистой, соёл уламжлалд нь нийцсэн хүнс хангалттай авах боломжтой байх утгыг агуулсан. -------------------------------------------------------------------------------- Page 12 4*Хятадын Тайваныг оролцуулан**Хятад ба Энэтхэгийг оруулалгүйгээр Эх сурвалж: Дэлхийн хүнсний баталгаат бус байдал 2003. НҮБ-ын ХХААБ. Энэ тодорхойлолт нь хүнс үйлдвэрлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг иргэддээ тэгш хуваарьлах улс орнуудын чадварыг харгалзаж үзээгүй учир дутагдалтай болсон байна.Түүнчлэн буурай хөгжилтэй орнуудын зах зээлийг маш их татаасаар үйлдвэрлэсэн, тийм учраас хямд үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор дүүргэдэг өргөн тархсан үзэгдлийг тооцоогүй юм. Энэхүү үзэгдлийг хөгжингүй орнууд чөлөөт худалдаа гэдэг нэрийн доор хүлээн зөвшөөрч тэр ч бүү хэл хөхүүлэн дэмжиж байна. Хүнсний аюулгүй байдал нь засгийн газрууд, олон улсын байгууллагуудын хүрэхээр зарлан тунхагласан зорилго хэвээр үлдэж түүнд хүрэх үүрэг хариуцлага, арга замыг өөрчлөн тодорхойлж засгийн газраас зах зээлд шилжүүлсэнд гайхах зүйлгүй юм. -------------------------------------------------------------------------------- Page 13 5Энэхүү неолибералчлалын зарчим, арга замаар хүнсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк, Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэг олон улсын байгууллагууд хэрэгжүүлж байна. Хүнсний аюулгүй байдлын үзэл санааг ийнхүү өөрчилснөөр хүчирхэг улс орнууд, тэдгээрийн хүнс, хөдөө аж ахуйн худалдаа, хөрөнгө оруулалтаар бизнес эрхэлдэг корпорацууд эцсийн үр дүнг хүртэгчид болсон. Неолиберал худалдааны бодлого, ядуу буурай орнуудын хувьд хямд хүнс импортлох нь түүнийг үйлдвэрлэснээс илүү амар хүнсний аюулгүй байдалд хүрэх арга зам гэж нотлодог. Тэр ч бүү хэл Дэлхийн Банк, чөлөөт худалдаа нь дэлхийн нөөц баялгийг хамгийн үр ашигтай зарцуулах хүчин зүйл болох тул хүнсний аюулгүй байдалд хүргэх ганц зөв арга хэмээн зүтгэсээр байна. ХТБ-ын үзэл баримтлал хөгжсөн түүхХТБ-ын үзэл баримтлалыг дэлхийн олон нийтэд анх 1996 онд Дэлхийн хүнсний дээд хэмжээний уулзалтын үеэр неолиберал бодлогын алтернатив болгох зорилгоор дэвшүүлэн хэлэлцүүлжээ. Энэхүү альтернатив нь хүмүүсийн хүнсний эрхэд суурилан боловсруулагдсан. Энэ нь өлсгөлөнг бууруулах зорилгодоо хүрч чадалгүй арчаагүй ялагдсан хүнсний аюулгүй байдлын үзэл баримтлал, стратегийг хүмүүс дахин тодорхойлсноор үүссэн. 1996 оны Дэлхийн хүнсний дээд хэмжээний уулзалтаар улс орнуудын засгийн газрын тэргүүнүүд 2015 он гэхэд дэлхийн өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоог 50 хувиар бууруулахаа зарлан тунхагласан түүхтэй. Гэвч уг үзүүлэлт буурахын оронд тогтвортой өссөөр иржээ. Түүнчлэн неолиберал даяаршлын үр дүнд Гуравдагч Ертөнцийн 149 ядуу орны 105 нь хүнсний бүтээгдэхүүнээ зөвхөн импортоор хангадаг өөрөөр хэлбэл хүнсээ үйлдвэрлэх ямар ч чадавхигүй болсныг тэмдэглэх хэрэгтэй. Неолиберал бодлого нь ХТБ-ыг хайхардаггүй бөгөөд олон улсын худалдааг хүмүүсийн хүнсний эрхээс дээгүүр тавьдаг. Эдгээр бодлого дэлхийн өлсгөлөнг бууруулахад ямар ч нэмэр болоогүй гэдгийг тариачид болон хөдөөгийн бусад хүмүүс баталж байна. -------------------------------------------------------------------------------- Page 14 6Мөн эдгээр бодлого нь хүмүүсийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортоос хараат байдлыг улам гүнзгийрүүлж хөдөө аж ахуйд гадаадын корпораци орж ирэх явдлыг эрчимжүүлж, үүнээс болж дэлхийн байгаль орчин, удмын сан, соёлын өвийг хоосруулан, дэлхийн хүн амын эрүүл мэндийг эрсдэлд учруулж байна. ХТБ-ын үзэл баримтлалыг дэвшүүлсэн цагаас эхлэн тэр нь хөдөө аж ахуйн асуудлаарх олон улсын тэр ч бүү хэл НҮБ-ын хүрээндэх бодлого, хөтөлбөрийн гол маргаантай асуудал болсон. Мөн 2002 онд болсон Дэлхийн хүнсний дээд хэмжээний уулзалттай зэрэг зохион байгуулагдсан төрийн бус байгууллагуудын /ТББ/ чуулганы гол сэдэв болж хувирчээ. ХТБ-ын түвшин, агуулгаХэдийгээр ХТБ-ыг хүнс, хөдөө аж ахуйн бодлогоо тодорхойлох эрх гэх боловч хүмүүс ХТБ-ыг ойлгохдоо ихээхэн будилдаг. Учир нь энэ нэр томъёог янз бүрийн ойлголтын түвшинд, янз бүрийн хэлэлцүүлгийн нөхцөлд хэрэглэсэнтэй холбоотой. ХТБ нь янз бүрийн түвшинд өөр өөр утгыг агуулдаг. Тухайлбал:1. Хүний эрхэд суурилсан зарчим2. Хүмүүсийн ардчиллыг байгуулах зарчим 3. Олон улсын харилцаан дахь имперализм, хөндлөнгөөс оролцохын эсрэг зарчим4. Хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг боловсруулах, шинэчлэх суурь болох5. Эв санаагаа нэгтгэх, эвсэх суурь болох 6. Бодлогын тодорхой зорилтуудыг тавих7. Нийгмийн цогцолбор хөтөлбөр болох Хүнс бол амьд явахын үндэс. Иймээс хүнсний эрх гэдэг нь хүний үндсэн эрх болох амьд явах эрхийн үргэлжлэл юм. Хүний эрхийн зарчмын хувьд ХТБ нь хувь хүн болон нийтийн эрхийг ханган баталгаажуулна. Энэ нь улмаар эрхээ хамгаалан, баталгаажуулах хүмүүсийн бие даасан үйлдлээ тодорхойлон, хэрэгжүүлэх бүрэн эрхээ эдлэхийг хэлнэ. -------------------------------------------------------------------------------- Page 15 7Хүмүүс хувийн болон нийтийн эрхээ баталгаажуулснаар тусгаар байдлаа хангана. ХТБ-ын утга агуулга нь хүний эрхийн зөрчлөөс ч хальдаг. Учир нь хүний эрхийн зөрчлийг нийгмийн зөвхөн элит хэсэгт анхаарч үздэг. Ийм ч учраас ХТБ-ын утга агуулга нь хүмүүсийн оролцоотой хүчирхэг болсон гэдгийг үзүүлэхийн тулд түүнийг нэрлэхдээ тусгаар байдал гэсэн үгийг хэрэглэжээ.Хүмүүсийн ХТБ гэдэг нь жинхэнэ ардчиллын зарчим юм. Өөрөөр хэлбэл бүх үүсгэл санаачлага олон нийтээс, хүмүүсийн хүсэл эрмэлзлээс үүсэлтэй байна. Энэ нь хүмүүсийн тусгаар байдлаа баталгаажуулах, шударга сыг хэрэгжүүлэх тавцан болно. ХТБ-ын төлөө шаардлага нь олон нийтийн он удаан жилээр мөрөөдөл болсон ардчиллыг тогтоох болно. ХТБ нь хүмүүсийн эрх, зах зээлийн хүч хэмээн нэрлэгдэх хоёр зүйлийн хоорон дох зөрчилд чиглэдэг. Энэ нь неолиберал бодлого, имперализмийн эсрэг үндэстний хариу бөгөөд түүнтэй тэмцэх тавцан юм. Энэ нь хөгжилтэй орнууд тэдний үндэстэн дамнасан корпорацуудын /ҮДК/ ашиг сонирхолд үйлчилсэн ДХБ, ДБ, ОУВС зэргээс тулгадаг империалист шаардлагуудын эсрэг тэмцэлд дэлхийн ард иргэдийг уриалан дуудаж байна. ХТБ-ын төлөө тэмцлийн зорилтуудад хүнс хөдөө аж ахуйн асуудлаарх хүмүүсийн бодлогыг тодорхойлох, хүний эрхэд суурилсан, хүмүүсийн оролцоонд тулгуурласан тэдний тэмцлийг дэмжсэн бодлогод нөлөөлөх стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа орно. ХТБ нь корпорацуудын гарт хүнс, хөдөө аж ахуйг өгч байгаа “чөлөөт худалдааны” бодлогыг халахыг, ДХБ мэт байгууллагыг хүнс хөдөө аж ахуйн асуудлаас гадна байхыг шаарддаг. Харин оронд нь хөдөөг ус, үр, зээлээр хангах, хөдөө аж ахуйг шинэчлэх зэрэг орон нутагт хөдөө аж ахуйн секторыг хөгжүүлэх, дотоодын зах зээл импортын хямд, генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээр дүүрэхээс тариачин, малчин, хэрэглэгчийг хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг шаарддаг. ХТБ нь нийгмийн олон секторыг нэг зорилгод эв санаагаа нэгтгэн эвсэх суурь болдог. -------------------------------------------------------------------------------- Page 16 8ifferenteredmicablesХүнсний тусгаар байдлыг хангах нь тухайн орны иргэн бүрт хамаатай чухал асуудал юм. Хамгийн түрүүнд ХТБ нь жижиг газар тариалан эрхлэгчид, цөөн малтай малчид, ажилчид, хотын ядуус зэрэг хүнс үйлдвэрлэгчид, хүн амын үндсэн хэсгийн төлөөлөлд хамаатай. Мөн эмэгтэйчүүд, нутгийн уугуул иргэд, хүнс болон хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнүүд зэрэг тодорхой сонирхол, үүрэг рольтой секторууд ХТБ-ын төлөө эвсдэг. Түүнээс гадна ХТБ нь хүнс хөдөө аж ахуйд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тодорхой бодлогын зорилгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хүнсний хүртээмж, хүнсээ үйлдвэрлэх боломжийг баталгаажуулах, жижиг тариаланчид, малчид болон хөдөө аж ахуйн бусад эмзэг хэсгийг хамгаалах сайн бодож боловсруулсан бодлого, хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэхийг хэлнэ. Янз бүрийн сектор, хүн амын хэсгийн өвөрмөц хэрэгцээг харгалзсан нийгэм эдийн засгийн тохирох хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ. Ингэхдээ эмэгтэйчүүд, нутгийн уугуул иргэд, хүүхдүүд зэрэг ялгаварлан гадуурхалд илүү өртөх эрсдэлтэй эмзэг хэсгийнхэнд онцгой анхаарна. -------------------------------------------------------------------------------- Page 17 9I. ХТБ-ын хэрэгцээ яагаад гарч байна вэ?Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сүйрэлДэлхийн хүнс, хөдөө аж ахуйн систем нь чөлөөт худалдаа ба неолиберал эдийн засгийн бодлогын дарамтаар том монополь корпорацуудын гарт орсон байна. Тиймээс дэлхийн өлсгөлөн хүмүүсийн ихэнхийг бүрдүүлдэг ядуу буурай орнууд экспортоор орж ирэх газар тариалангийн бүтээгдэхүүнээс хараат болж эхэлжээ. Ингэснээр жижиг, өрхийн хэрэгцээгээ хангадаг фермерүүд үр ашиггүй хэмээн зах зээлээс шахагдсан. Хүнсний зориулалттай ургамал тариалдаг талбайг мөнгө олох зорилготой ургамал тариалдаг талбай болгон хувиргах эсхүл өөр зорилгоор ашиглах болж хөдөө дөх сая сая хүмүүсийн амьжиргаа сүйрч өлсгөлөн, ядуурал гүнзгийрсэн. Ихээхэн плантациас хураасан ургацыг экспортлох нь гадаад валют хуримтлуулах хамгийн сайн арга зам мэт боловч оронд нь хүнсний бүтээгдэхүүнийг импортлох хэрэгцээ гарсан. Жишээ нь Шриланкад хөдөө аж ахуйг либералчилсны дараа 1985-1998 оны хооронд хүнсний импорт даруй хоёр дахин нэмэгдсэн. Үндэсний хүнсний олон бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч, экстортыг өсгөх төлөвлөгөөндөө хүрч чадаагүй бөгөөд хөдөөд олныг хамарсан ажилгүйдэл нүүрлэсэн. Тэгэхэд агрохимийн ҮДК-д химийн эрчимжүүлсэн хөдөө аж ахуй, газар тариалан, том хэмжээний нэг төрлийн болон генийн өөрчлөлттэй ургамлын тариалалтыг дэлгэрүүлэн тариаланчдыг улам бүр тэдний бүтээгдэхүүнээс хараат болгож байв. ҮДК-дын дэлгэрүүлсэн агротехник нь хөрсний үржил шимийг бууруулж, үе уламжлан газар тариаланд хэрэглэсэн уламжлалт мэдлэг, экологийн тэнцвэрийг хадгалсан арга техникийг үгүйсгэн хөдөө аж ахуйг дэвшилд хүргэх жинхэнэ шинэчлэлд хортой уршиг үзүүлсэн. Үйлдвэрлэлийн өртөг өссөнөөр тариаланчдын ашиг унаж, импортын хямд бүтээгдэхүүнээр дотоодын зах зээл дүүрснээр тэдний бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурч, хэрэглэгчийн үнэ өсчээ. Энэхүү үйлдвэрлэлийн өртөг өсөх, ургац борлуулалтын -------------------------------------------------------------------------------- Page 18 10ашиг буурах мөн хэрэглэгчийн үнийг өсгөх зэрэг бодит үзэгдлийн цаана нөгөөх л гол хүч болох Каргил, Монсанто, Нестле зэрэг хүнс, хөдөө аж ахуйг монопольчилсон корпорацууд байна. Олон улсын Валютын Сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд нь мөнгөний хомсдолтой зээл хүссэн орнуудад даяаршлын бодлогыг хэрэгжүүлэх нөхцлийг тулгадаг. Жишээ нь 1990-ээд оноос ОУВС, ДБ-наас тулгасан импортыг чөлөөлөх бодлогын улмаас Гаитэд АНУ-ын өндөр татаастай цагаан будаа маш хямд үнээр орж дотоодын зах зээлийг дүүргэсэн. Одоо Гаит улс жилд 312,006 метр тонн цагаан будааг импортлон оруулж ирдэг байна. Ийнхүү ДХБ, бүсийн болон хоёр талын худалдааны гэрээнүүд нь ҮДК-дад хүнс, хөдөө аж ахуйн зах зээлд давамгайлах, хянах боломж олгодог байна. ХТБ-нь худалдааны эсрэг биш бөгөөд харин хүнс, хөдөө аж ахуйн бодлогод гол үүргийг зах зээлд ноогдуулахыг хөдөө аж ахуйн экспортыг чухалчлан орон нутаг дахь хүнсний хангамжийг үл ойшоохыг эсэргүүцдэг. Дотоодын зах зээл нь гадны хямд импортын бүтээгдэхүүнээр дүүрснээс болж дотоодын зах зээлээсээ шахагдсан фермерүүдэд ямар ч тохиолдолд, гадаад зах зээлд гарах нь шийдэл болж чадахгүй. АНУ, Европын холбооны гишүүн орнууд шиг өндөр хөгжилтэй орнууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулахын тулд эрчимжүүлсэн том фермерийн аж ахуйнуудад тэрбумаар нь татаас өгөн түүгээрээ олон улсын зах зээлийг дүүргэдэг. Үүнээс болж жижиг фермерүүд хөгжиж буй болон хөгжингүй орнуудын аль алинд дампууран амьжиргаагаа алдаж байна. Тухайлбал, улаан буудайн дундаж үнэ тонн нь 73 фунт стерлинг байхад үйлдвэрлэлийн өртөг нь нэг тоннд 113 фунт стерлингтэй тэнцэх англи улаан буудайг -------------------------------------------------------------------------------- Page 19 11тонныг нь 70 фунт стерлингээр дэлхийн зах зээл дээр борлуулжээ. ХТБ нь анхнаасаа хөдөөгийн ядуурал, өлсгөлөнг шийдэх чадваргүй байж чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтанд тулгуурлан давамгайлсан хөгжлийн загварыг эсэргүүцэн шүүмжилдэг. Даяаршлын улмаас улам олон хүн өлсгөлөн, ядууралд өртөж байгаа тул өлсгөлөн, тэжээлийн дутагдал, хөдөөгийн хөгжил, тогтвортой амьжиргаа, байгаль орчныг хамгаалах зохистой, альтернатив бодлого, хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх шаардлага гарч байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүмүүсийн ардчиллын хүсэл эрмэлзлийг дэмжих нь Ард иргэд импералист болон феодализмийн дарангуйлал, мөлжлөгийг эсэргүүцэн олон жил тэмцсээр ирсэн. Ялангуяа хүнс болон хөдөө аж ахуйд фермерүүд жинхэнэ өөрчлөлт хийн шударга сыг тогтоохыг шаарддаг байсан. Тэд корпорацууд, дотоодын элитүүдэд алдсан хүнсний үйлдвэрлэлийн нөөц баялгийг хянах эрхээ эргүүлэн авч зохистой, аюулгүй хүнс үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй технологи хөгжүүлэх эрхээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хүмүүс хүнсний эрх, хүнс үйлдвэрлэх эрхээ хүлээн зөвшөөрүүлээд зогсохгүй баталгаажуулахыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл тэжээллэг, аюулгүй, уламжлалт хүнсээр хангагдаж, орон нутагт нь хэзээ ч хангалттай хүнсний нөөц байж, зах зээлийн үнэ нь хэнд ч боломжийн байхыг хүсч байна. Үүний зэрэгцээ тэд өдөр тутмынхаа хоол хүнс, бусад хэрэгцээнд хүрэлцэхүйц орлого олох ажлын байр, амьжиргаатай байхыг шаардаж эхэлсэн. Тэр ч бүү хэл хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шаардаж эхэлсэн. Үүнд засгийн газрын хамгаалалт, татаас зэрэг бусад дэмжлэг шаардлагатай. Иймээс хөгжингүй баян орнуудын хямдруулсан бүтээгдэхүүнээр буурай орны зах зээлийг дүүргэх, ДХБ мэтийн олон улсын санхүүгийн байгууллагууд хүнс, хөдөө аж ахуйн салбарт оролцох явдлыг -------------------------------------------------------------------------------- Page 20 12бүрэн зогсоох стой. Тариачид болон иргэний нийгмийн байгууллагын бусад хөдөлгөөнүүд ДХБ-ыг хүнс, хөдөө аж ахуйн салбараас гарахыг шаардсаар өдгөө хэдэн жил болж байна. ХТБ, хүнсний эрхийг хэрэгжүүлэхийг төрөөс шаардах ньАрд иргэд нь эдлэх стой үндсэн эрх, эрх чөлөөг тухайн улсын төр, захиргаа нийгэм нь хамгаалан баталгаажуулна. Иймээс хүмүүсийн хүнсний эрхийг хэрэгжүүлэх үүргийг төр засаг хүлээдэг. Учир нь засгийн газрын ардчилсан бүрэн эрх нь хүмүүсийн эрх мэдэл, шийдвэрт суурилдаг. Өөрөөр хэлбэл тухайн засгийн газар ардчиллын зарчмын дагуу ард иргэдээсээ сонгогдон төрийн эрхийг барьдаг. Хүнс, хөдөө аж ахуйн хувьд тухайн улсын хүнсний хэрэгцээгээ үндэсний үйлдвэрлэлээр хангах бодлого нь хүмүүсийнхээ ХТБ-ыг хэрэгжүүлэх зорилготой. Ямар ч улс ХТБ-аар илэрсэн, хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэх зохистой бодлого, үр дүнтэй хөтөлбөртэй байх стой. Тухайлбал хүнсний хэрэгцээгээ үндэсний үйлдвэрлэлээр хангахад чиглэсэн хүнс нийлүүлэх, хадгалах, хуваарьлах үндэсний бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх стой. ilitytcratici fd d -------------------------------------------------------------------------------- Page 21 13Санал болгох хэлэлцүүлгийн сэдэв ба дасгал Хэлэлцүүлэх асуудал- Хүнсний аюулгүй байдал, түүнийг тайлбарлахад болон түүнийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлоход тулгардаг бэрхшээл.- Хүнсний эрх: Үндэсний бодлогод тусгагдсан эсэх? Бодлого, хэрэгжүүлэлт хоёрт байдаг зөрөөг ярилц.Дасгал: Багаар ажиллахБодлого боловсруулагчид, зохион байгуулалттай бүлэглэлүүд, олон нийт, төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхэн ХТБ-ын үзэл баримтлалыг хэрхэн хүлээн авч байгааг үнэлэх. Оролцогчдыг 3 бүлэгт хуваан бодлого боловсруулагчид, зохион байгуулалттай бүлэглэлүүд, олон нийт, төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхний ХТБ-ын үзэл баримтлалыг хүлээн авч байгаа түвшинийх нь тухай ярилцах. Хэлэлцүүлгийг дараах асуултуудаар хийх:1. ХТБ-ын үзэл баримтлалын асуудлаар бодлогын маргаан, байр сууриа илэрхийлсэн өгүүлэл, нийтлэл, олон нийтийн хэлэлцүүлэг, мэдээлэл, уран сайхны найруулал хийгдэж байсан эсэх?Хэрэв хийгдэж байсан бол хүмүүсээс ямар санал, шүүмжлэл гарч байсан?2. ХТБ-ын үзэл баримтлалыг таниулан ойлгуулах чиглэлээр ажиллаж байгаа бүлэг байгаа эсэх? Хэрэв байгаа бол тэд уг үзэл баримтлалыг хэрхэн танилцуулж, ямар санал шүүмжлэл авч байна?3. Уг үзэл хууль тогтоогчид болон хүнс хөдөө аж ахуйн төрийн байгжжллагын албан тушаалтнуудад танилцуулах боломж гарч байсан уу? Тэд ямар хариу өгсөн бэ?4. Хэвлэл мэдээллээр энэ үзэл баримтлалын тухай ярьж, бичиж байсан уу? Ямар нөхцөл байдалтай холбож байв? Ямар санал, шүүмжлэл гарч байв?Хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтээс оролцогчид ХТБ-ын тухай янз бүрийн хүмүүс хэрхэн өөр өөр ойлголттой байдаг тухай ойлгох чухал ач холбогдолтой ба хожим нь түүнийг нөлөөллийн үйл ажиллагааг төлөвлөхдөө хэрэглэнэ. -------------------------------------------------------------------------------- Page 22 14Ашигласан ба цаашид дэлгэрүүлж унших эх сурвалжЭх сурвалж:La Via Campesina. “The right to produce and the access to land.Food Sovereignty: A Future without Hunger.” Rome, Italy, November 1996. “Profit for Few or Food for All: Revisited Five Years Later.” FAO World Food Summit 5 years later. NGO/CSO Forum for Food Sovereignty, Rome, 8-13 June 2002. La Via Campesina. “What is Food Sovereignty?” January 2003. Avail-able at http://www.un-ngls.org/UNCTAD-What%20is%20food%20sovereignty.doc “Statement on People’s Food Sovereignty: Our World is not for Sale, Priority to People’s Food Sovereignty.” Cancun, Mexico, September 2003. People’s Food Sovereignty Network Asia Pacific (now People’s Coalition on Food Sovereignty) and Pesticide Action Network Asia and the Pacific. “Primer on Food Sovereignty.” November 2004. Available at http:// www.foodsov.org/resources/food-sov-primer.pdf Tujan, Antonio Jr. “Conceptual Issues on Food Sovereignty.” Training on Food Sovereignty, Kolkata, India, 19-21 September 2005. “Components of Food Sovereignty Platform and Program Implementa-tion.” Training on Food Sovereignty, Kolkata, India, 19-21 September 2005. Windfuhr, Michael and Jennie Jonsйn. 2005. Food Sovereignty: To-wards democracy in localized food systems. Warwickshire: ITDG Publishing and FIAN-International. IBON Databank and Research Center. 2005. WTO: Supreme Instrument for Neoliberal Globalization. Manila: IBON Books. IBON Databank and Research Center. 2003. Privatization: Corporate Takeover of Government. Manila: IBON Books. Веб хуудас:People’s Coalition on Food Sovereignty, http://www.foodsov.org People’s Food Sovereignty: The Agriculture and Trade Network, http://www.peoplesfoodsovereignty.org La Via Campesina, http://www.viacampesina.org -------------------------------------------------------------------------------- Page 23 15Бүлэг 2Хүнсний тусгаар байдал - хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хангамжийг тодорхойлох бодлого болох нь Зорилтууд:1. ХТБ гэдэг нь хүнс, хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого болох тухай ярилцах 2. ХТБ-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Хугацаа: 3 цаг 1. Хүнсний тусгаар байдал-Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тодорхойлох бодлого болох ньХүнс, хөдөө аж ахуйн бодлого нь орон нутгийн, ялангуяа фермер, загасчид, уугуул иргэдийн үйлдвэрлэдэг хүнсээр хэрэгцээгээ хангахад чиглэгдэх стой. Орон нутгийн хүнсний үйлдвэрлэлийг чухалчлах нь хүмүүсийн амьжиргааг дэмжих бөгөөд харин хүмүүсийн амьжиргааг доройтуулдаг корпорац, экспортын хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн эсрэг бодлого юм. Цаашилбал, хүнсний хангамж, хүнс үйлдвэрлэл, хуваарьлалтыг хүмүүсийн хяналттай зохион байгуулах гэхдээ жижиг фермерүүдэд онцгой анхаарал тавьж хүнсний үйлдвэрлэл, нөөц корпорацийн нөлөө, хяналтад орохоос урьдчилан сэргийлэх стой. ,t-ntducers, -------------------------------------------------------------------------------- Page 24 16Бодлогод нөлөөлөх, шударга с, эрх чөлөө,ардчиллын төлөө тэмцэлӨмнө дурдсанаар, ХТБ нь хүний эрх, хүмүүсийн эрх мэдэлд суурилсан хүнс, хөдөө аж ахуйн бодлогод нөлөөлөх арга зам юм. Гэхдээ энэхүү бодлогод нөлөөлөх арга замыг бүтцийн өөрчлөлт хийх тэмцэлтэй холбох нь чухал ач холбогдолтой. Хэдийгээр ХТБ нь бодлогод нөлөөлөх арга зам боловч энэ нь дарангуйллын эсрэг, эрх чөлөөний төлөө, нийгмийн шударга с, жинхэнэ ардчиллын төлөөх хүмүүсийн тэмцлийг дэмждэг. Хүнсний тусгаар байдал ба хүний эрхХүнсний тусгаар байдал нь хувь болон нийт хүмүүсийн аль алиных нь эрхийг баталгаажуулдаг ба хүмүүст хүний эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, хэрэгжүүлэх, баталгаажуулах боломж олгодог. Тийм ч учраас ХТБ-ын бодлогын нөлөөлөл нь малчин, тариачдад хүнс үйлдвэрлэх эрхээ хэрэгжүүлэх, хэрэглэгчдэд ямар хүнс хэрэглэх сонголтоо хийх, улс үндэстэнд гадны бүтээгдэхүүнээр зах зээлээ дүүргэхээс хамгаалах ач холбогдолтой. Хүнсний тусгаар байдал нь хүмүүсийн эрх мэдэлд суурилсан бодлогод нөлөөлөх арга зам мөнХүнсний тусгаар байдал нь зөвхөн хүний эрхэд суурилаад зогсохгүй, хүнсний эрх, хүнсээ үйлдвэрлэх эрх, улмаар хүмүүсийн ардчиллыг хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй, хүнс, газар таиалангийн бодлогоо тодрхойлохдоо хүмүүсийг оролцуулахыг хэлнэ. Ингэснээр орон нутгийн хэрэгцээг чухалчлан, газар, ус, үр, үйлчилгээний хүртээмжийг баталгаажуулна. Хүнсний тусгаар байдал гэдэг нь хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд эмэгтэйчүүд болон бусад эмзэг бүлгийн хүмүүст чухал үүргийг таниулах, хүлээн зөвшөөрүүлэх, бодлого боловсруулахад тэдний оролцоог хангахыг баталгаажуулна. -------------------------------------------------------------------------------- Page 25 17ut.ustrdsnmobilizingdidiII. Хүнсний тусгаар байдлыг хангах бодлого, хөтөлбөрийн бүрэлдэхүүнүүдХүнс үйлдвэрлэлтХүнсний үйлдвэрлэлийг тойрсон асуудлууд, зарчим нь ямагт хүнсээ өөрөө хангах итгэл, чадавхитай холбоотой байдаг. Хүнсээ өөрөө хангалттай үйлдвэрлэдэг болохын тулд эдийн засгийн ардчилал байх стой бөгөөд өөрөөр хэлбэл орон нутагт малчин, тариачин хүнс хөдөө аж ахуйн асуудлаар шийдвэр гаргахад оролцох, амьжиргаагаа хамгаалах эрхтэй байж, копораци, элит хэсгийн давамгайллаас ангид байх хэрэгтэй.Энэ тохиолдолд засгийн газар хөдөө аж ахуйд хөрөнгө оруулах гэхдээ корпораци, газрын эзэн зэрэг хэдхэн хүмүүсийн гарт газар, нөөц бөөгнөрөхөөс сэргийлэн хөдөө аж ахуй дахь хөрөнгийг дахин хуваарилах замаар хүмүүсийн орлого, амьжиргааг баталгаажуулах стой. Хүнс үйлдвэрлэх хөтөлбөр нь жижиг тариачид, фермерүүдийг аль болох олноор хамрах, ялангуяа эмзэг бүлгийнхнийг газар, ус, үр, мал зэрэг хүнсний үйлдвэрлэлийн нөөцөөр хангахад анхаарна. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаанууд нь биологийн төрөл зүйлийг хамгаалсан, орон нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангасан байна. Хүнсний үйлдвэрлэлд байгаль орчин, удмын санг хамгаалахдаа биологийн төрөл зүйлд түшиглэсэн экологийн аргыг хэрэглэдэг ба ургамал, мал аж ахуйн удмыг өөрчлөх, амьд организмыг патентлахыг эсэргүүцдэг. Улс орон бүр хүнс үйлдвэрлэх өөрийн үндэсний хөтөлбөрүүдтэй байх стой. Эдгээр хөтөлбөрийн гол нь эдийн засгийн ардчилал, тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ. Эдгээр хөтөлбөр нь дарангуйлал, мөлжлөгийг зогсоож, хамтын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих стой. Хөдөө аж ахуйг жинхэнээр шинэчлэнэ гэдэг бол газаргүй тариачдад газрыг үнэгүй олгох, хүнсний үйлдвэрлэлийн нөөц, хэрэгслийг хүртээх, үйлдвэрлэх хүчин чадлыг сайжруулах хэрэгцээг хангахад чиглэнэ. -------------------------------------------------------------------------------- Page 26 18Загас, ойн аж ахуйг шинэчлэхдээ орон нутгийн иргэдийн хэрэгцээг чухалчлан, тэдний хөгжлийг дэмжих, тэдний байгалийн баялагаас үр ашигтай хүртэх хүртээмжийг баталгаажуулна. Мөн хөдөө аж ахуйд ажилчдын эрхийг ханган хамгаалах хэрэгтэй. Үүнд хүн соор амьдрах ажлын байр, шударга хөлс, баталгаатай ажил, нийгмийн хамгааллын асуудлыг хамруулна. Өрийн хөдөлмөр, мөлжлөг, боолчлолыг арилгана. Ажлын хөлс, ажлын нөхцлийг баталгаажуулах үйлдвэрчний эвлэлийн эрхийг хамгаална. Мөн хөдөө аж ауйд хүмүүсийн хөгжил, ашиг сонирхлыг хамгаалсан, биологийн төрөл зүйлд тулгуурласан зохистой технологийг хөгжүүлэх ба пестицид, генийн инженерчлэлээр бүтсэн ургамал амьтны хэрэглээг хориглоно. Тусгайлсан, секторжсон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхдээ хөгжлийн гол чиглэлээс гадуур хоцорсон эмзэг хэсгийн хэрэгцээг зохих соор хангах ялангуяа хүнсний хангамж, хүртээмж, чанарыг баталгаатай байлгахад анхаарна. Хүнс боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихдээ энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг жижиг аж ахуйн нэгжийг голчлон анхаарна. Учир нь гадны компаниуд жижиг аж ахуйнуудыг системтэйгээр түрэн гаргадаг. Хүнс хөдөө аж ахуйн худалдаа, хөрөнгө оруулалтын зохицуулалт нь түүний үйлдвэрлэлийн гол салбарууд дахь гадаадын шударга бус өрсөлдөөнд чиглэнэ. Хүнсний бүтээгдэхүүний хуваарьлалт Хүнсний хуваарьлалт нь тухайн орон нутаг дахь хүмүүсийн соёл, эдийн засгийн амьдралд нийцсэн байх стой. Мөн хүмүүсийн орлогын асуудлыг тооцсон байна. Хүнсний хуваарьлалтанд эдийн засгийн ардчиллыг хөгжүүлэх нь хэцүү. Иймээс хүнсний хуваарьлалтанд хүмүүстэй зөвлөлдөх, үүнд тэдний оролцоог хангахыг бодлогоор хэрэгжүүлнэ. Хүнсний хөтөлбөрүүд нь хамт олонд тулгуурласан, хүмүүсийн төлөө идэвхтэй хэрэгждэг үндэсний хүнс хуваарьлах бодлогоор дэмжигдэх стой. Засгийн газар орон нутгаас худалдан авах замаар хангалттай хүнсний нөөцийг бүрдүүлэх үүрэгтэй. Хүнс хуваарьлах хөтөлбөр нь хүнсний үндсэн бүтээгдэхүүнийг хүмүүст тэдний худалдан авах чадавхид нийцсэн үнээр хүргэнэ. Өөрөөр хэлбэл засгийн газарт үнийг хянах шаардлага гарна. Түүнчлэн ядуу, эмзэг бүлгийнхэнд зориулсан үнэгүй эсхүл -------------------------------------------------------------------------------- Page 27 19хямдруулсан хүнсний бүтээгдэхүүний хуваарьлалт байх стой. Үүнээс гадна үнийн монопольчлол, корпорацийн хяналтаас сэргийлэхийн тулд худалдаа хөрөнгө оруулалтыг зохицуулах арга хэмжээг бодлогод оруулна. Худалдаа хөрөнгө оруулалтын зохицуулалт нь орон нутгийн зах зээл түүн дэх гол хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих хамгаалахад чиглэх стой. Эрүүл мэнд ба хүнс Хүнсний тусгаар байдал нь өлсгөлөн, тэжээлийн дутагдлыг арилгахад гол үүрэгтэй. Эрүүл байх, тэжээлийн дутагдалд орохгүй байх гол зарчим нь эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр хангахад оршино. Үүнд эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшид зэрэг эмзэг хэсэгт онцгой анхаарна. Учир нь эдгээр бүлэг улс төрийн болон эдийн засгийн эрхээ эдэлж чаддаггүй бөгөөд жендэрийн алагчлалд өртдөг. Гол хөтөлбөрүүд нь тэжээллэг хүнсээр хангах, хүмүүст чиглэсэн, идэвхтэй, нийгмийн ядуу хэсэг, бүс нутаг руу чиглэсэн, өрх, хамт олон бүрт ундны ус хүргэх, хүнсний аюулгүй байдлыг хангах дүрэм журмыг хэрэгжүүлэх, хүүхдийг хөхөөр тэжээх зэргийг сурталчилсан бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна. Мөн эдгээр нь хүмүүсийн хүнсний эрхийг үнэнхүү хамгаалах ба тэдний эрхийг өчүүхэн ч анхааралгүй орхиж корпорацийг хожиход хүргэхгүй. Хүнсний тусламжХүнсний буцалтгүй тусламжийг ямар нэгэн улс төр, эдийн засгийн бодлого болголгүйгээр ядуу тарчиг, өлсгөлөнд нэрвэгдэж, өвчин эмгэгт баригдсан ард иргэдэд олгох стой. Хоол хүнс дарлан ноёрхох юмуу эсвэл дайны зэвсэг мэтээр ашиглагдах сгүй. Өөрөөр хэлбэл олон улсын хүнсний хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг нь ямар нэгэн далд ашиг сонирхолгүй байх стойгоос гадна дотоодын зах зээлийг эзэгнэх гэсэн санаархалгүй байх стой. Хүнсний тусламж нь үндэстэн дамнасан корпорацуудад орон нутгийн зах зээлийг хяналтандаа авах арга зам болох сгүй. -------------------------------------------------------------------------------- Page 28 20Санал болгох хэлэлцүүлгийн сэдэв ба дасгал Хэлэлцүүлгийн сэдэвХүнсний хөтөлбөрүүд: хэрэгжилт, алдаа дутагдал. Одоогийн засгийн газрын хэрэгжүүлж буй хүнсний хөтөлбөрийн талаар ярилцах. Хамтарч хийсэн дүн шинжилгээндээ үндэслэн хүнсний тусгаар байдлын бодлогод нийцсэн, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай наад зах нь 5 зөвлөмжийг боловсруулах. Дасгал: Доор өгөгдсөн хүснэгтээр хүнс хөдөө аж ахуйн салбарт хийгдэж буй хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгнө. Багш уг хүснэгтэнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд эхний баганад одоо байр болох асуудлыг жишээ болгон бөглөсөн болно.Одоогийн хэрэгжүүлж байгаа бодлогыг ХТБ-ын бодлоготой харьцуулах ньАсуудлуудОдоогийн бодлогын хүрээХүнсний тусгаар байдлын бодлогын хүрээҮйлдвэрлэлийн зорилгоЭкспортонд үнэ хүрэх бүтээгдэхүүн гаргахДотоодын хэрэгцээнд зориулах, улмаар дотоодын хэрэгцээг бүрэн хангахХөдөө аж ахуйн реформУргацын үнэХөдөлмөр ТехнологиХудалдааХөрөнгө оруулалтХүнсний бүтээгдэхүүний үнэХүнсний аюулгүй байдалХүнсний тусламжБагийн ажил: Оролцогчдын амьдралд хүнс-хөдөө аж ахуйн салбарт тохиолдож буй нэн тэргүүний таван асуудлын талаар ярилцаж, самбарт жагсаан бичнэ. Дараа нь оролцогчдыг гурав гурваар нь жижиг багуудад хуваан өөрсдөд нь тулгараад байгаа асуудлуудыг хүнсний тусгаар байдлын хүрээнд хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцана. Эцэст нь баг бүр тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналаа бусад багууддаа тайлагнана. -------------------------------------------------------------------------------- Page 29 21Ашигласан ба цаашид дэлгэрүүлж унших эх сурвалжЭх сурвалж:Tujan, Antonio Jr. “Components of Food Sovereignty Platform and Program Implementation.” Training on Food Sovereignty, Kolkata, India, 19-21 September 2005. Pesticide Action Network Asia and the Pacific and IBON Founda-tion, Inc. 2002 “Convention on Food Sovereignty: A Discussion Paper.” Available at http://www.panap.net/docs/campaign/con-ventiononfsov.pdf The People's Convention on Food Sovereignty. Available at http://www.aprnet.org/index.php?a=show&t=conferences&c=Asia- Pacific%20Peoples%20Convention%20on%20Food%20Sovereignty&i=18. Also printed in People's Caravan 2004 for Food Sovereignty Proceed-ings, Pesticide Action Network Asia and the Pacific, February 2005. Веб хуудасPesticide Action Network Asia and the Pacific, http://www.panap.net Asia Pacific Research Network, http://www.aprnet.org -------------------------------------------------------------------------------- Page 30 22Бүлэг 3Хүмүүсийн хүнсний тусгаар байдлын төлөөбодлогын нөлөөлөл Зорилтууд: 1. Хүнсний тусгаар байдлын төлөө хүмүүсийн үйл ажиллагааг тоймлох 2. Хүнсний тусгаар байдлын төлөө орон нутаг, үндэстэн, олон улсын хэмжээнд бодлогод нөлөөлж байгаа нь, амжилттай жишээг мэдэж авахХугацаа:3 цагI. Хүнсний тусгаар байдлын төлөө орон нутаг, үндэстэн, олон улсын хэмжээнд бодлогод нөлөөлж байгаа ньХүнсний тусгаар байдал гэдэг нь маш өргөн хүрээтэй асуудал болохоор түүнийг хэрэгжүүлэхэд маш нарийн төлөвлөсөн стратеги шаардлагатай. Өлсгөлөнг арилгаж, ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргааг хөгжүүлэх зорилготой аливаа бодлого нь ядуурал, өлсгөлөнд хүргэх болсон шалтгааныг олж тогтоон, түүнийг эрчимтэй шийдвэрлэхэд чиглэдэг. Гэхдээ ямар ч тохиолдолд бодлогын төсөл нь дотоод гадаадын бодлого боловсруулах нөлөөнд ордог. Өнөөгийн нөхцөлд дэлхий дээр үндэсний болон олон улсын бодлогод бараг ялгаа байхгүй болсон. Учир нь олон оронд үндэсний хөтөлбөрөө боловсруулахад нь олон улсын хүчин зүйл ихээр нөлөөлөх болсон. Харин хүнсний тусгаар байдал гэдэг нь гадны хүчин зүйлээс үл хамааран тухайн нутаг дэвсгэрт дотроо бие даан асуудлуудаа шийдвэрлэнэ гэсэн үг юм. Иймээс ХТБ-ын бодлого нь одоогийн олон улсын хөдөө аж ахуй, худалдааны гэрээ хэлэлцээрүүд болон олон улсын байгууллагуудын бодлого хөтөлбөрүүдийн хүрээг ихээхэн хумиж, агуулгыг үндсээр нь өөрчлөх шаардлага тавьдаг.Мэдээж хүнсний тусгаар байдал нь орон нутгийн, үндэсний, олон -------------------------------------------------------------------------------- Page 31 23улсын түвшинд нөхцөл байдлыг харгалзах стой. Нэн тэргүүнд орон нутгийн хэмжээнд ард иргэдийн өдөр тутмын амьдралыг хүнснээс хараат бус байлгахад чиглэнэ. Гол зорилго нь ХТБ-ын бодлогын хүрээнд орон нутгийн иргэдэд тулгамдсан асуудал, хүсэл эрмэлзлийг хэрхэн тусгасныг тодорхой харуулахад оршино. Үндэсний хэмжээнд эмэгтэйчүүд, тариаланчид, загасчид, нутгийн уугуул иргэд зэрэг нийгмийн янз бүрийн секторын хүмүүсийн ХТБ-ын төлөө асуудлаар бодлогод нөлөөлөх чадавхийг дээшлүүлэхэд анхаарна. ХТБ-ын төлөө үндэсний бодлого нь хөдөө аж ахуй, ус, бэлчээр, газрын шинэчлэл, хүнсний үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл дэх агроэкологийн хөгжил, хүнс хуваарьлалт, худалдаа, хөрөнгө оруулалтын зарчим, орлого, амьжиргаа, зэрэг бусад хөтөлбөрийг хамруулна. Нөгөө талаар үндэсний хөтөлбөр нь ард иргэдэд бодлогод нөлөөлөх тавцан болно. Тарианы үрийн хангамж, гадны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодын зах зээл дүүрэх, хортой пестицидийн асуудал зэрэг тодорхой асуудлаарх бодлогын саналыг боловсруулан бодлого боловсруулагчид тавьж хууль эрх зүйн өргөн мэтгэлцээнийг өрнүүлэх хэрэгтэй. Хүнсний тусгаар байдлын төлөө хүмүүсийн конвенц нь үндэсний болон олон улсын хүнс хөдөө аж ахуйн бодлогыг шүүмжилсэн улс төрийн баримт бичиг юм. Энэхүү олон улсын иргэдийн конвенци нь засгийн газруудаас гарын үсэг зурсан тул хуульчлагдлаа гэх боловч хэрэгждэггүй баримт бичгүүдээс огт өөр бөгөөд түүний хүчин чадал нь хүмүүсийн шийдвэрт байдаг. Одоогоор энэ конвенцийг дэлхий дахинаа хүмүүс хүлээн зөвшөөрч байна. Энэхүү конвенци нь хүнсний тусгаар байдал гэж чухам ямар ямар элементээр хэмжигддэгийг тодорхой заасан бөгөөд хүнс хөдөө аж ахуйн салбарт бий болгосон корпорацийн хяналт түүнчлэн шинэ-либерал даяаршлыг буй болгоход голлох үүрэг гүйцэтгэж байгаа Олон Улсын Валютын сан, Дэлхийн Худалдааны Байгууллага болон Дэлхийн Банк зэргийг эсэргүүцдэг. Өнөөдөр дэлхий дээр хүнсний тусгаар байдлыг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэх болсон нийгмийн хөдөлгөөнүүдийн тоо улам нэмэгдэж, дэлхийн бодлогод тэдний нөлөөлөх шахалт улам ихэсч байна. -------------------------------------------------------------------------------- Page 32 24II. Бодлогод нөлөөлөх кампанит үйл ажиллагааг чиглүүлэх гол байгууллагууд ба асуудлуудОлон улсын санхүүгийн байгууллагууд ба Нэгдсэн үндэстний байгууллагууд1980 оноос эхлэн Дэлхийн Банк болон Олон Улсын Валютын Сан зэрэг байгууллагуудын шаардлагаар ихэнх хөгжиж буй орнуудад Бүтцийн Өөрчлөлтийн Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэр үед Дэлхийн Банк Хүнс болон Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байсан бодлогоо “худалдаанд суурилсан хүнсний аюулгүй байдал” хэмээн томъёолж байв. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зээлийн нөхцлөөрөө улс орнуудыг хүнс хөдөө аж ахуйн зах зээлээ гадны хямд импортод нээлгэсэн. Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн бусад байгууллага ч ялгаагүй хүнс хөдөө аж ахуйд шинэ-либерал бодлогыг хэрэгжүүлэгч механизм, арга хэрэгсэл болсон. Эдний нэгэн адил НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөр мөн олон улсын санхүүгийн байгууллагын дэвшүүлсэн “худалдаанд суурилсан хүнсний аюулгүй байдал” бодлогыг дагаж хэрэгжүүлсэн. Хүнсний тусгаар байдлын төлөө бодлогод нөлөөлөх кампанит үйл ажиллагаа нь бүтцийн өөрчлөлт хийх нөхцлийг зогсоохыг шаардах стой. Үүнд төрийн үйлчилгээг хувьчлан, түүнээс үзүүлэх нийгмийн татаасыг зогсоосноор жижиг үйлдвэрлэгчдийг шийтгэн эцэст нь корпорацуудыг тэтгэх шинэ-либерал реформыг сурталчилдаг Ядуурлыг бууруулах стратегийн баримт бичиг ч орно. НҮБ-ын хувьд шинэ-либерал худалдаанд суурилсан хүнсний аюулгүй байдлын бодлогоо орхиж оронд нь хүнсний тусгаар байдлыг дэмжих, хангах бодлогыг баримтлах стой. “Чөлөөт худалдаа”-ны механизмДэлхийн Худалдааны Байгууллагын дор худалдааны бодлого заавал биелүүлэх олон улсын гэрээ болно. Гэрээг биелүүлээгүй -------------------------------------------------------------------------------- Page 33 25тохиолдолд улс орнууд маргааныг шийдвэрлэх механизмаар янз бүрийн хориг арга хэмжээгээр шийтгүүлнэ. Дэлхийн худалдааны байгууллагын Хөдөө аж ахуйн гэрээгээр худалдааны бодлого хүнс хөдөө аж ахуйд нөлөөлж хүнсний тусгаар байдалд саад тотгор үзүүлдэг. Учир нь гэрээгээр үнийн түвшинг заагаад зогсохгүй үндэсний бодлогын орон зайг ч хязгаарладаг. ДХБ-ын дүрэм үндэсний бодлого, арга хэмжээнд өргөн хүрээнд нөлөөлдөг. Тухайбал, хүнсний аюулгүй байдлын дүрмээс эхлэн оюуны өмчийг хамгаалах хүртэл, хөдөө аж ахуйн татаасаас хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнийг дэмжих хүртэл асуудлуудыг хамарна. Дэлхийн худалдааны байгуулага болон бусад чөлөөт худалдааны гэрээгээр хийж байгаа хөдөө аж ахуйн либералчлал нь хөгжиж байгаа орнууд дахь жижиг болон дунд хүнс үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээлийн өрсөлдөгчидтэй шууд өрсөлдөөнд оруулдаг. Өөрөөр хэлбэл ядуу буурай орны маш бага газартай, ус, үрийн хангамж муу жижиг тариаланчид хөгжингүй орны, ихээхэн татаас авдаг, том хэмжээний үйлдвэрлэлтэй компани, корпорацийн эсрэг тавигддаг. Нэгэн жишээ дурьдвал Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээний дагуу 4 хөн га талбайд эрдэнэ шиш тариалдаг Мексикийн тариаланчид 1000 га газарт тариа тарьдаг, засгаасаа татаас авдаг АНУ-ын тариаланчидтай өрсөлдөхөд хүрсэн. Ийм учраас ХТБ нь Дэлхийн Худалдааны Байгууллагын хүнс хөдөө аж ахуйн бүхий л салбар дахь оролцоог арилгаж, шударга худалдаа, Хүнсний тусгаар байдлыг бий болгохыг зорьж байгаа юм. Үүний нэгэн адил ДХБ-ын дүрмээр байгуулагдсан худалдаа, хөрөнгө оруулалтын бүхий л хоёр талын болон бүс нутгийн гэрээнүүдийг хүчингүй болгох хэрэгтэй. Хүнсний тусгаар байдлыг хамгаалагчид худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөлөхөөр хийгдэж байгаа бүх л гэрээ түүний хэлэлцээрүүдийг хянан, үнэн үр дагаврыг илчилж байх хэрэгтэй. Корпорацчилагдсан хөдөө ах ахуйХөдөө аж ахуйн салбарыг либералчилснаар байгалын нөөц баялаг, газар бүгд цөөн хэдэн газрын эзэд, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч том пүүс компаниудын гарт төвлөрсөн. ҮДК-ууд дэлхийн хүнс үйлдвэрлэл, зах зээлийн систем дэх хяналтаа өрөгжүүлсэн. Мөн -------------------------------------------------------------------------------- Page 34 26тарианы үр боловсруулдаг байсан маш олон компаниудыг агро-химийн том компаниуд худалдаад авчихсан. Түүгээр ч зогсохгүй оюуны өмчийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлснээр тариа ногооны үр, малын удам зэрэг өмнө нь нийтийн өмч байсан зүйл компанийн өмч түүнийг хянах монополь эрх компаниудад олгогдсон. Ингэснээр ард иргэд хоорондоо тарианы үр, малын удмаа чөлөөтэй солилцох явдлыг хориглож, тариачдын зуун зуун жилээр хуримтлуулсан мэдлэгийг корпораци ашиглах болсон. Түүнчлэн хүнсний худалдаанд, үр тариа, буурцагт ургамлын дэлхийн наймаа хэдхэн ҮДК-ийн гарт орсон. Бусад үр тариа, халуун орны жимсний хувьд ч ялгаагүй дүр төрх тогтсон. Үүнд вандуй, гадил, хан боргоцой, кофе, какао зэрэг бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Сүүлийн 20 жилд тэдгээр ҮДК өөрсдийн давамгайлал, хяналтыг хүнс боловсруулах болон түүнтэй холбоотой бусад үйлдвэрлэлд нэмэгдүүлсэн. Жижиг фермерүүд өөрийн фермэд оруулах хөрөнгө, хүчээ мэдэхээ байснаас гадна бүтээгдэхүүний үнэ, түүнийг худалдах нөхцлөө тогтоох ч аргагүй болсон.ХТБ-ын төлөө нөлөөллийн үйл ажиллагаанд дотоодын болон олон улсын худалдааны бодлогыг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн олон улсын үнэ дэх ҮДК-ийн монополийг устгахад чиглүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. III. Хүнсний тусгаар байдлын төлөө бодлогын нөлөөллийн элементүүдСурталчилгаа ба сүлжээнд нэгтгэх Хүнсний тусгаар байдлын төлөө хүмүүсийн конвенци нь хүмүүст уг асуудлаар мэдлэг олж авах, мөн тэмцэх улс төрийн зэвсэг болдог. Энэхүү баримт бичгийг ард иргэдэд өргөнөөр танилцуулж, тэдний дэмжлэгийг олж аван, хүчээ нэгтгэх нь юунаас ч илүү чухал юм. Мөн тухайн орны үндэсний хүнсний s knowledge.nssnty,l -------------------------------------------------------------------------------- Page 35 27хөтөлбөр нь кампанит үйл ажиллагаа явуулах суурь нь болж байх стой. Хүнсний тусгаар байдлын хэрэгцээ, хүнс хөдөө аж ахуйн асуудлаар энгийн бичигдсэн унших материалыг олон түмэнд тараах хэрэгтэй. Хурал чуулган зохион байгуулах нь олон нийтийг гэгээрүүлэх, маргах, хэлэлцэх боломж олгох, эвслээ өргөжүүлэх үр дүнтэй арга зам болно. Лоби үйл ажиллагаа Хүнс хөдөө аж ахуйн бодлого боловсруулахад хүнсний тусгаар байдлыг бодлогын өөр нэг хувилбар болгон танилцуулах хэрэгтэй. Үүний тулд хууль боловсруулагч болон гүйцэтгэх засаглалд хүнсний тусгаар байдлын бодлогын үндэслэлийг тайлбарласан, түүний хүрээнд хэрэгжүүлж болохуйц зөвлөмжийг агуулсан бодлогын баримт бичгийг боловсруулж өгнө. Шинэчлэлийн бодлогын асуудлаар санал солилцох, мэтгэлцэх уулзалт, чуулганыг хууль боловсруулагчидтай зохион байгуулах хэрэгтэй. Үүний нэгэн адил хүнс хөдөө аж ахуйн асуудлаарх олон нийтийн хэлэлцүүлэгт нөлөөлөх нь чухал. Олныг дайчлах үйл ажиллагаа Неолиберал бодлогын эсрэг хүнсний тусгаар байдлыг буй болгохын төлөө нийгмийн бүх хэсэг тэр дундаа тариаланчид, загасчид, нутгийн уугуул иргэдийг татан оролцуулж, дайчлах хэрэгтэй. Үүний гол зорилго нь одоогийн бодлогыг өөрчлөх, өөрсдийн эрх ашгийг хамгаалуулахад оршино. ДХБ болон бусад худалдааны байгууллагуудын асуудлаар мөн хүнс, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, хортон шавьж устгах зэрэг асуудлуудтай холбоотой ажилладаг НҮБ-ын бусад агентлагуудтай хамтран ажиллахыг эрмэлзэх нь чухал. Түүнчлэн хүнсний тусгаар байдлын асуудлаар нөлөөлөх кампанит үйл ажиллагаа явуулах өөр олон улсын тавцанг эрж хайх хэрэгтэй. -------------------------------------------------------------------------------- Page 36 28Санал болгох хэлэлцүүлгийн сэдэв ба дасгал ДасгалБагийн ажил:Оролцогчдыг гурван баг болгон хуваана. Баг бүр өөрсдийн хороо дүүрэг, тосгонд тохиолдоод байгаа хүнстэй холбоотой нэн чухал тулгамдсан асуудлыг тодорхойлон түүнийг шийдвэрлэх ХТБ-ын үзэл баримтлалд нийцсэн бодлогын зөвлөмж боловсруулна /эсхүл одоогийн бодлогыг эргэн дүгнэж өөрчлөх хувилбарыг санал болгоно/. Дараа нь үүнийгээ бодлогод тусгах нөлөөллийн төлөвлөгөө боловсруулна. Уг төлөвлөгөөнд хэн, ямар байгууллагад/орон нутгийн, үндэсний бодлого боловсруулагч, засгийн газрын байгууллага, гадаадын, олон улсын байгуулага, корпораци/ чиглэсэн, ямар арга зам, стратеги хэрэглэхээ /гэгээрүүлэх, сүлжээнд нэгтгэх, лоби хийх, дайчлах/, мөн ямар түвшинд/орон нутгийн, үндэсний, олон улсын/ хэрэгжүүлэхээ тодорхой заана. Эцэст нь баг бүр өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцэн дүгнэнэ. -------------------------------------------------------------------------------- Page 37 29Ашигласан ба цаашид дэлгэрүүлж унших эх сурвалжWindfuhr, Michael and Jennie Jonsйn. 2005. Food Sovereignty: Towards democracy in localized food systems. Warwickshire: ITDG Publishing and FIAN-International. Draft Framework for National Programme on Food Sovereignty. Printed in People‘s Caravan 2004 for Food Sovereignty Proceed-ings, Pesticide Action Network Asia and the Pacific, February 2005. Tujan, Antonio Jr. “Conceptual Issues on Food Sovereignty.” Train-ing on Food Sovereignty, Kolkata, India, 19-21 September 2005. La Via Campesina. “The right to produce and the access to land. Food Sovereignty: A Future without Hunger.” Rome, Italy, Novem-ber 1996. Tujan, Antonio Jr. “Components of Food Sovereignty Platform and Program Implementation.” Training on Food Sovereignty, Kolkata, India, 19-21 September 2005. Windfuhr, Michael and Jennie Jonsйn. 2005. Food Sovereignty: Towards democracy in localized food systems. Warwickshire: ITDG Publishing and FI-ANInternational. The People‘s Convention on Food Sovereignty. Available at http:// www.aprnet.org/index.php?a=show&t=conferences&c=Asia Pacific%20Peoples%20Convention%20on%20Food%20Sovereignty&i=18. Also printed in People‘s Caravan 2004 for Food Sovereignty Proceed-ings, Pesticide Action Network Asia Pacific, February 2005. Sape, Gilbert. “Advocacy Campaigning for People‘s Food Sover-eignty. ” Training on Food Sovereignty, Kolkata, India, 19-21 September 2005. -------------------------------------------------------------------------------- Page 38 30Бүлэг 4Нөлөөллийн асуудлаарх нэмэлт лекцЗорилтЭнэхүү богино хэмжээний лекцийг нөлөөллийн үйл ажиллагаагаар туршлага багатай, үр дүнтэй нөлөөлөл явуулах арга техникийн талаар үндсэн ойлголттой болохыг хүсэгчдэд зориулав. /Энэхүү бүлгийг 3-р бүлгийн өмнө заахыг зөвлөж байна./Хугацаа: 1 цагНөлөөлөл гэж юу вэ?Нөлөөлөл гэдэг нь тухайн асуудлын учир шалтгааныг арилгахын тулд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. Үүнд тухайн санааг зөвлөх, дэмжих, хамгаалах, сорих алхамууд орно. Бодлогын нөлөөлөлБодлогын нөлөөлөл гэдэг бол төрөл бүрийн зохион байгуулалттай стратеги, тактикийг хэрэглэн олон нийтийн бодлого, зорилгыг хэрэгжүүлэхийг хэлнэ. Энэ нь хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг ил гаргаж, нийтээр хэлэлцэх орон зайг бий болгоно. Бодлогын нөлөөлөлд тухайн бодлогын нөлөөг хүртэгсэд, шийдвэр гаргагчдыг хамруулан өөр хувилбарыг санал болгодог. Энэ нь а. Хууль боловсруулагч, б. Гүйцэтгэгч, в. Зохицуулагч агентлаг, г. Шүүх эрх мэдлийнхэд чиглэдэг. Нөлөөлөл ба нийтийг хамарсан хөдөлгөөн хоорондын ялгааБодлогын нөлөөлөл нь төр засгийн бодлогын алдаа дутагдлыг шүүмжлэх, өөрчлөх, өөр хувилбарыг санал болгодог. Харин олон нийтийн хөдөлгөөнүүд нь өргөн хүрээтэй хууль, бодлогын хүрээнээс хальсан асуудалд чиглэдэг. Бодлогын нөлөөлөл -------------------------------------------------------------------------------- Page 39 31нь тодорхой асуудалд анхаарсан нийтийн хөдөлгөөний нэг бүрэлдэхүүн хэсэг байж болно.Яагаад нөлөөлөл байх стой вэ?• Тодорхой зорилго, зорилтуудад хүрэх бодлого, бүтцийг зохистой болгох• Нэмэлт нөөц, дэмжлэгийг хуримтлуулах• Хөгжлийн хөтөлбөрт ард иргэдийн оролцох, хувь нэмрээ оруулах арга механизмыг зааж өгөх• Хүмүүст үзэл бодлоо хөгжүүлэн илэрхийлэх боломж олгох, хүмүүсийн эрх мэдлийг хэрэгжүүлэх • Хүний сайн сайхны төлөө үйлчлэх олон хөтөлбөрийг буй болгохНөлөөллийн зорилгоБогино хугацааны зорилт:• Хууль, дүрэмд өөрчлөлт оруулах• Улс төрийн амьдралд оролцох байр суурьтай болох• Тухайн асуудлаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх• Дотоод хүч, туршлагаа бэхжүүлэхУрт хугацааны зорилт: • Нийгмийн институцуудын өөрчлөлтөд нэмэрлэх• Нийгмийг өөрчлөх улс төрийн илүү байр суурь, арга замтай болох • Нийгмийг өөрчлөх хүмүүсийн шүүмжлэлт ухамсрыг сайжруулах • Ардчиллын төлөөх бүрэлдэхүүн хэсгийг бий болгох -------------------------------------------------------------------------------- Page 40 32Нөлөөллийн үйл ажиллагаан дахь 5 үндсэн алхамууд 1. Гол хандах хүмүүсээ тодорхойлох• Засгийн газрын гишүүд• Төслийн үйл ажиллагаанд оролцогсод • Бусад байгууллага, институц• Ард иргэд• Хэвлэл мэдээлэл2. Тэдэнд хүрэх хамгийн тохиромжит арга замыг сонгоЯнз бүрийн хүмүүс, байгууллага янз бүрийн сонирхолтой байна. Тэд өөр өөрсдийн зорилго, хөтөлбөр, үнэлэмжтэй байна. Тиймээс тэдний анхаарлыг татах өөр өөр аргыг хэрэглэх хэрэгтэй.3. Санаагаа тэдэнд ойлгомжтой энгийнээр илэрхийл Нөлөөлөх хүмүүс албан байгууллагыг итгүүлэх хамгийн хүчтэй арга зам, үндэслэлийг олж тодорхойлон төлөвлөгөөг боловсруулж, хамгийн тохиромжит хэрэгслүүрийг сонго.4. Зүрх сэтгэл, оюун ухаанд нь хүртэл ажиллаНөлөөлөх хүмүүсийн шийдвэр гаргахад хөтөлдөг гол мэдрэмж, үнэлэмжийг судалж мэдэх нь тэдний сэтгэл зүрхэнд хүрэх гол арга болно. 5. Тэдний ой толгойд хэвшсэн ойлголтуудыг өөрчлөхНөлөөлөх хүмүүс чинь таны боловсруулсан шинэ санаа оноог ойлгож, дэмжих хүртэл тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдана. Тиймд тэвчээртэй, хичээнгүй, шантралгүй олон удаагийн оролдлого хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Учир нь та тэдний хэвшсэн ойлголтыг өөрчлөх гэж байна. -------------------------------------------------------------------------------- Page 41 33Өмгөөллийн стратеги1. Гэгээрүүлэх• Судалгаа хийж нийтлэх• Олон нийтэд түшиглэсэн байгууллагатай холбох• Олон нийтийн форум, чуулган2. Хэвлэл мэдээллээр нийтлэх3. Лоби хийх • Тухайн асуудалд нааштай ханддаг Засгийн газар болон парламентийн гишүүдтэй холбогдох • Харилцан ярилцаж, санал бодлоо солилцох• Олон нийтэд таниулах ажиллагаа явуулах4. Сүлжээнд нэгдэн ажиллах • Хувь хүн болон байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах• Судалгаа болон хэвлэгдсэн материалуудаа солилцох • Илүү үр дүнд хүрэхийн тулд нөөц бололцоогоо нэгтгэн ажиллах 5. Иргэдийн зүгээс авч буй арга хэмжээнүүд• Хэлэлцээр хийх• Эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах Малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдалд нөлөөтэй Мягмар, 2007 оны 11-р сарын 20 Малын удмын сангийн ту­хай хууль батлагдсантай хол­­бог­дуулан УИХ-ын гишүүн А.Бакей, Ч.Раднаа нар өчиг­дөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ хууль батлагдахаас өмнө малын удмын сан, эрүүл мэндийг нь хамгаалах төрийн байгууллага байхгүй явж ирсэн. Харин хууль батлагд­санаар одоо мал эмнэлэг, үржлийг нь хариуцсан Зас­гийн газрын түвшний агент­лагтай боллоо. Нэгэн үе ма­лын удмын сангийн бодлого алдагдаж зарим малын үүл­дэр угсаа устах байдалд хүр­сэн. Үүнийг арилгах, малын удмын санг хамгаалах ши­нээр бий болгох зорилготой үржүүлгийн төвийг бүс нут­гийн хүрээнд бий болгохыг хуульчилж өглөө. Малын эрүүл мэндийг хам­гаалах­гүйгээр хүнсний аюулгүй бай­далд нөлөөлнө. Тиймээс ма­лыг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх ёстой. Тэгээд ч Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Тэр дагуу энэ хууль батлагдлаа. Нөгөө талаар хөдөө орон нутагт ажиллаж байгаа малын эмч, мал зүйч нарын нийгмийн хамгаалал орхигджээ. Энэ явдлыг арил­гах үүднээс 25 жил ажиллаж тэтгэвэрт гарч байгаа малын эмчид нэг жилийн цалинтай тэнцэх хэм­жээний нэг удаа­гийн тэтгэлэг олгох боллоо. Энэ нь малын гоц халдварт өвчний голом­тод ажилладаг малын эмч нарыг төрөөс харж үзэж бай­гаа нэг хэлбэр. Мөн мэргэж­лээс шалтгаалах өвчний ул­маас тахир татуу болсон малын эмч групп тогтоол­госон нөхцөлд ца­лигийнх нь зөрүүг олгоно. Малын гоц халдварт өвчний голомтод ажиллаж байгаад амь насаа алдсан малын эмчийн ар гэрт гурван жи­лийнх нь цалинтай тэнцэх тэтгэлэг өгөх болсон. Малын шимэгч хор­хой­ноос үүсдэг малын өвчний урьдчилан сэргийлэх тарил­га, туулгын зардлын 30-40 хувийг төсвөөс гаргадаг бай­сан юм. Тэгвэл энэ хуу­лиар 100 хувь гаргах болсон. Эд­гээ­рийг төр хариуцах болс­ноор малчдын үүрдэг ачаа хөнгөрнө хэмээн УИХ-ын гишүүн Ч.Раднаа мэдэгдэв. Мал эмнэлэг үржлийн алба одоо ХХААЯ-ны харь­яанд ажилладаг. Монгол Ул­сад 600 мал эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг.Тэд бүгд хувийнх юм байна. Одоогоо 2000 малын эмч ажиллаж байгаа гэсэн тооцоо байдаг. Бэлчээрийн мал аж ахуйд малын гоц халварт өвчин гарах нь бага. Харин гадны орны жишээнээс харахад суурин маллагааны баазад халдварт өвчин гардаг тухай тэд мэдээлэлдээ дурдав.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)